Туркт болсон хүчтэй газар хөдлөлтөөс сургамж авсан улс орнууд барилгын чанартай анхааран, шалгалтын ажлаа эхлүүлээд байна. Буриадын Засгийн газраас 1970-1980 онд баригдсан олон давхар, орон сууцны барилгуудаа газар хөдлөлтөд хэр тэсвэртэйг шалгах ажил хийхээр болжээ.
Засгийн газрын Шадар сайд Евгений Луковников “Буриад газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүсэд оршдог. Манайд 1970-1980 оны нормоор баригдсан маш олон барилга бий. Тэр үед газар хөдлөлтийн эрсдэл бага байсан гэдгийг мартаж болохгүй. Бид бүх барилгын газар хөдлөлтөд хэр тэсвэртэйг шалгаж, дүгнэлт гаргана. Чанаргүй, хуучирсаныг нь нураах хүртэл арга хэмжээ авна. Харин сүүлийн үеийн барилгууд дүрэм журмаа сахиад чанартай байгаа гэж би бодож байна. Сургууль, цэцэрлэгийн барилгыг манай газар нутгийн онцлогт тохирсон, тэсвэртэйгээр барихын тулд төсвөөс нэмэлт хөрөнгө гаргана” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан барилгуудын компаниудад асуудал байгааг дурдаж, шалгалт хяналтыг чангатгахыг үүрэг болгосон билээ. Буриад нь Байгаль нуур, Хөвсгөл нуурын газар хөдлөлт идэвхтэй бүс нутагт хамаардаг юм.
Сэтгэгдэл ( 3 )
манайд бол шинэ нь хуучнаасаа дор байгаа. Хучин нь бас муу . Муугаасаа илүү муу гээд боддоо.
Манайд бол он ялгахгүй бүгдийг шалга
Наад данхар толгойгоо буулга хамгийн түрүүнд унаж хүн дарж ална шүү