“Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск Блүмберг агентлагаас гаргасан манай гарагийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг дахин тэргүүлэв. Түүний хөрөнгө 187.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
Жагсаалтыг тэргүүлж байсан “LVMH (Louis Vuitton Moet Hennessy)” группийн ерөнхийлөгч Бернар Арно хоёрт бичигдэв. Тэрбээр 185.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Гуравт 117 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос орсон байна.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, “Tesla” компанийн хувьцааны үнэ 70 хувиар өссөн нь Маскийн актив нэмэгдэхэд нөлөөлжээ. Тус компанийн цахилгаан автомашины үнэ буурснаар эрэлт өссөн нь тэрбумтны хөрөнгийг мөн арвижуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )