Зам дээр явж байгаа машинуудыг камераар бичээд, хянаад торгодог боловч уулзвар бүр дээр хянаж, зогсоох, бүртгэх боломжгүй байсан юм. Харин одоо машинууд дээр RFID уншигч суулгаснаар хэрэгжих боломжтой болох гэнэ. Хувь ч бай, хувьслынх ч бай нэг сая тээврийн хэрэгсэлд өчигдрөөс RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил эхлэх байсан.
Гэвч албаны хүмүүс уг ажлыг эхлүүлэхэд үүсэх нөхцөл байдлыг урьдчилж тооцоолоогүй, мэдээллээ хангалттай өгөөгүйн улмаас тодорхой хугацаагаар хойшиллоо. Учир нь иргэд “RFID чип нь байршил тогтоогч юм. Ингэснээр бидний хаагуур явсан мэдээллийг төр засаг бүрэн хянана” гэсэн ойлголттой байгаа хэрэг. Иймд Зам тээврийн хөгжлийн яам уг ажлыг Хүний эрхийн үндэсний комиссоор оруулж зөвлөмж гаргах гэнэ. Тиймээс эхний ээлжид нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагуудын автомашинд дээрх RFID чип суурилуулахаар болжээ.
Бид RFID чипийн талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.
Инженер Д: “RFID бол маш эртний технологи. Пассив RFID аар автомашиныг зайнаас бүртгэх нь маш олон сул талтай. Хэрэглэгчийг тагнах бололцоог бий болгох сул талын талаар мэргэжлийн хүний хувьд тайлбарлая. Таны машин ажлын болон гэрийн гадаа зогсоолд дээр байна гэж бодъё. Халдагч этгээд уншигчаар (уншигчийг онлайнаар авч болно. Эсвэл дунд зэргийн электроникийн мэдлэгтэй хүн хийхэд асуудалгүй) таны цахим дугаарыг уншуулна. Дараа нь халдлага хийх эсвэл тагнах зорилгоор GSM/WiFi холболтой уншигчийн энд тэнд байрлуулна. Шифрлэгдсэн байсан ч асуудал нимгэрэхгүй.
Иргэн Б: “Яг тодорхой мэдээлэлгүй л байна. Тээврийн хэрэгсэлд суулгаснаар байршил тогтоож, хяналт тавьж, мөрдөж, мөшгөх юм байна л гэж ойлгосон. Харин тэр чипээ төрийн албан хаагчдын унаж буй улсын эзэмшлийн бүх машинд суулгах нь зөв.
Иргэн С: Би эсэргүүцэж байна. Миний улсад төлж байгаа татвар ихэдсэн үү гэхээс багадаагүй. Надад хөдөлмөрлөж олсон таван цааснаасаа хумслуулах илүүдээ гарсан мөнгө алга. Чипээр төлбөр авна гэдэг нь түгжрэл бууруулах биш иргэдийн халаасыг сэгсрэх гэсэн башир арга гэж л харагдаж байна даа.
ЗТХЯ Э.Мөнхнасан: Жолооч нарын 21 орчим хувь нь л торгуулиа төлдөг асуудлыг энэ системээр шийдвэрлэнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасангаас RFID систем, тээврийн хэрэгслийн цахим бүртгэлийн талаар тодрууллаа.
-RFID системийн ач холбогдол нь юу вэ?
-RFID системийг тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем гэж энгийнээр тайлбарлаж болно. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг нэгдсэн хяналт, зохицуулалттай болгож, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэн нэгдсэн сан үүсгэнэ. Түүнчлэн замын хөдөлгөөний төлөвлөлт, хяналт сайжирна. Тээврийн хэрэгслийн бүртгэл, авто зогсоолын төлбөр тооцоо, эзэмшигчийн нэр шилжүүлэх, шинээр улсын дугаар авах зэрэг бүртгэлийг цахимаар хийх боломжтой болж холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдийг нэгдсэн мэдээллээр хангадаг болох юм.
-Иргэдэд хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ?
-Улсын хэмжээнд орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Эдгээрээс эхний ээлжид замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулна. Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулж байна. Иргэдэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр бүртгэлийн цэгийг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн байгуулна. Харин орон нутагт олон улс, улсын чанартай зам дагуу байрлаж буй нийт 33 төлбөр авах цэгийг цахимжуулах ажлыг энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа.
-Энэ системийг олон улсад хэрэглэдэг үү?
-Олон улсад 1950 оноос нэвтэрсэн. Одоог хүртэл хөгжингүй улс орнууд ашиглаж байна. Зам тээврийн салбарт энэхүү технологийг 2012 оноос хойш судалсан. Мөн 2015 онд олон улсын судалгааны байгууллагууд Монгол Улсад RFID технологийг ашиглах нь хамгийн тохиромжтой гэсэн зөвлөмж гаргасан байдаг. RFID технологи нь өртөг, үйл ажиллагааны зардлын хувьд ч бага гэдгийг судалгаагаар нотолсон учраас хэрэгжүүлэх гэж байна.
-Жолооч нарын торгуулийн мэдээллийг яаж хянах вэ?
-Монгол Улсын хэмжээнд нийт тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нарын 21 орчим хувь нь л торгуулиа төлдөг, 62 хувь нь тээврийн хяналтын үзлэг, татвар, даатгалаа төлж байна. Үлдсэн 40 хувь замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь тодорхой бус, хяналтгүй байна. Тэгэхээр үүнтэй холбоотой бүх асуудлыг энэ системээр шийдэх боломжийг бүрдүүлнэ.
-Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэсэн ойлголт байна?
-Үүнтэй холбоотой дүрэм журам шийдвэр одоогийн байдлаар эцэслэн гараагүй байна. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн хувьд ч тусдаа дүрэм журам хуулийн гарц гаргалгаа, эдийн засгийн тооцоо судалгааг хийж байгаа. RFID технологи хэрэгжиж эхлээд л маргаашаас нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хорино гэсэн ойлголт нийгмийн сүлжээнд явж байна. Төрийн байгууллагууд хамтарсан нэгдсэн системийг бий бүрэн нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг бий болгосны дараа холбогдох зохицуулалтыг хийнэ.
“ЧИП НЬ ЯМАР НЭГЭН ДУУ, ДҮРС ДАМЖУУЛАХГҮЙ ТУЛ ТАГНАЖ ЧАГНАХ БОЛОМЖГҮЙ” ГЭВ
Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ аван ажиллаж байна. Эхний ээлжид зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоо буюу зам тээврийн “ухаалаг” системийг нэвтрүүлэх үйл ажиллагааг сүүлийн хоёр жилийн хугацаанд судлан явуулж байна. Үүний нэг чухал ажил нь техникийн хяналтын цахим гэрчилгээг машин бүрд суулгах ажил юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 200 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн өмчит 1000 гаруй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулган, туршаад өдөр бүр тайланг нь авч байна. Мэдээж эхний ажил учраас тодорхой хэмжээгээр сайжруулалт хийгдээд явсан. Системийн дэд бүтэц бүрэн бэлэн болсон. Суурилуулах хугацааг гуравдугаар сарын 1-ээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл гурван сарын хугацаанд хийж дусгахаар төлөвлөөд байна.
Мэдээллийн зөрүү үүсгэхгүйн тулд бүх машиныг шинэчилж бүртгэнэ. Хоёр адил дугаартай машин зорчих, торгууль нь эзэндээ очихгүй байна гэсэн асуудлыг цэгцэлснээр мэдээллийн сан шинэчлэгдэх давуу тал үүсэж байгаа юм.
Төсвийг албан журам даатгагчдын холбооноос санхүүжүүлж байгаа. Энэ ямар мөнгө байдаг вэ гэхээр жолооч бүр албан журмын даатгалд даатгагддаг. Даатгалаас тодорхой хэмжээний санг бүрдүүлдэг. Энэ санг буцаад жолооч нарт зарцуулах үүрэгтэй байдаг. Уг сангаас 13 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт аван эхний удаад бүх автомашинд үнэгүй цахим гэрчилгээг олгоно. Хугацааны хувьд life-time буюу нэг удаа суулгачихсан байхад ямар нэгэн механик гэмтэлгүй тохиолдолд тухайн машинтай хамт бүрэн ажиллагаатай байх юм. Уг чип нь ямар нэгэн дуу, дүрс дамжуулахгүй тул тагнаж чагнах боломжгүй. Гуравдугаар сарын 1-нээс хойш орж ирсэн автомашинуудад төлбөртэй суулгах журам ажлын хэсэг дээр төлөвлөгдсөн” гэв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 17 )
Цахим гавны сайжруулсан хувилбар.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

Yamar t1 ats n eniig sanaachlad bgn be

3сарын1 ээсэ жолооч нар худалдаж авна гэжээ.Өөрөөгөө хянах хэрэгслийг өөрөө худалдаж авна гэх харин өөрсдийгөө яаж хянах юм бол
Ямар улс суулгасан юм. Худлаа ярих юм. Миний мэдэх улсуудын алинд ч ийм чип суулгаж бгаагүй. Ардчилсан улс ийм зүйлийг хэзээ зөвшөөрөхгүй. Америкт амьдарч бсан. Ийм юм лав үзээгүй. Яаж ч бодсон хянах систем
Хулгай хийгээд ял авсан хүнд эсхүл гэр бүлийн хүчирхийлэгчдэд шүүхээс цахим бугуйвч зүүж хөдөлгөөнийг нь хориглодог юм. Энэ машинд суулгах төхөөрөмж бол хувийн автомашины ЦАХИМ ГАВ гээд ойлгочиход яг болно.
ҮХ зөрчиж иргэдийг тагнаж байгаа үйлдэл шүү
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

Чипээр төлбөр авна гэдэг нь түгжрэл бууруулах биш төрлиин татвар гэж харагдаж баина (Бүгд лизенгтэи баигаа өртөи бааигаа) Арды нам татвар нэмэхгүи шинэ төрлиин татвар бии болгохгүи гэж мөриин хөтөлбөрөө санаараи хувиин өмчд чип наах хууль бус шүү
хүний биед хортой гэсэн шүү
Duu durs gej yariagui bna shdei bairshil gej yariad bna
хартай эхнэр нөхөр хянадаг авлигачинд нь 5 цаас өгөөд биенээ хаа байгааг нь бариад баахан салалт
Tegej oilgoson zuil baihgui ee hudlaa yum bicheh ee boli zugeer l minii mashind ter chip chine hereggui ygaad gebel ter mashin chin minii umch ok