Хятадын 29 цэргийн онгоц Тайваньд ойртов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

 

Тайванийн Зэвсэгт хүчин өнгөрсөн 24 цагт Хятадын Ардын чөлөөлөх армийн 29 онгоц тус аралд ойртон ирэхийг бүртгэжээ.

Орон нутгийн цагаар 06.00 цаг орчим Тайвань орчим Хятадын 29 онгоц, дөрвөн хөлөг онгоц ойртож иржээ. Энэ үеэр 21 “J-16” болон “J-10” сөнөөгч онгоц Тайванийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсэд орсон байна.

Тайвань Хятадын Ардын чөлөөлөх армийн онгоц тус арал руу ойртон ирсэн тухай хоёр өдөр дараалан мэдээлж байна. Гуравдугаар сарын 1-нд Хятадын 25 онгоц, гурван хөлөг онгоц тус арал орчим мөн бүртгэгджээ.

Өнгөрсөн сарын 27-нд АНУ-ын “P-8A Poseidon” онгоц Тайванийн арал дээгүүр нисэж өнгөрсөнтэй холбогдуулан БНХАУ-ын батлан хамгаалах яам хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top