НҮБ: Туркийн хохирол 100 тэрбум ам.долларыг давна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Нэг сарын өмнө болсон газар хөдлөлтийн улмаас Турк 100 тэрбум ам.долларын хохирол амсаад байна гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Луиза Винтон мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, олон улсын түншүүдийн баталсан үнэлгээгээр хохирлын хэмжээ 100 тэрбум ам.долларыг давахаар байна. Сэргээн босголтод үүнээс ч их хөрөнгө мөнгө шаардагдана гэж тэрбээр онцолсон байна. Энэ нь Дэлхийн банкнаас хийсэн урьдчилсан үнэлгээнээс даруй гурав дахин их байна.

Туркийн хөдөө аж ахуйн сайд Вахит Киришчигийн мэдээлснээр, байгалийн гамшгаас учирсан хохирлын хэмжээ 80 тэрбум ам.долларт хүрчээ. Газар хөдлөлтөд өртсөн мужуудын экспортын үйлдвэрлэлийн хэмжээ 40 хувиар буураад байна. Эдгээр муж нь Туркийн нийт экспортын 15.5 хувийг бүрдүүлдэг байна. Зөвхөн Усны нөөцийн газрын санхүүгийн хохирлын хэмжээ 1.15 тэрбум ам.долларт хүрчээ. Тариалангийн талбайн услагаа эхлэх үед энэ хэмжээ өснө. Усжуулалтын систем хэр их гэмтсэнийг одоогоор тогтоогоогүй байна гэж Вахит Киришчи онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top