Оскарын шагнал: Улаан хивснийхээ өнгийг анх удаа солино

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 12

АНУ-ын Кино академийн Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 1961 оноос хойш анх удаа улаан өнгөтэй хивснээс татгалзжээ.

Дэлхийн нийтийн сэтгэл догдлон хүлээдэг 95 дахь удаагийн арга хэмжээнд зориулж энэ жил оргилуун дарсны өнгө бүхий хивсийг сонгосон байна. Сүүлийн 62 жил энэ хивс цусан улаан өнгөтэй байсан. “Оргилуун дарсны өнгийг сонгосноор бид цус урсахгүй гэсэн итгэл найдварыг илэрхийлж байна” хэмээн кино урлагийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолыг арга хэмжээг хөтлөх үүрэг оногдсон Жимми Киммел онцолжээ.

Жар гаруй жилийн уламжлалыг эвдэх шийдвэр нь АНУ-ын Кино академийн хувьд амаргүй байсан тухай зохион байгуулагчид ярьжээ. Тэд таван өнгөнөөс сонголт хийж, эцсийн шийдвэрээ гаргасан байна. Шийдвэр гаргахдаа цагдаа, гал хамгаалах албад болон ивээн тэтгэгчдийн саналын мөн авчээ. Оргилуун дарсны өнгө бүхий хивс 275 м урт байх аж.

Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелесын “Dolby” театрт гуравдугаар сарын 12-ны үдэш болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top