Крис Рокын ээж "Уилл Смит намайг ч бас алгадсан" гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Уилл Смит комедиан Крис Рокыг алгадсан нь шуугиан дэгдээсэн.

Энэ үйл явдлаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд Крис Рокын ээж энэ тухай анх удаагаа ам нээжээ.

Тэрээр хэлэхдээ "Уилл Смит Крисийг алгадахдаа биднийг бүгдийг алгадсан. Тэр дундаа намайг. Учир нь миний хүүхдийг гомдоож байгаа нь намайг ч бас гомдоож байна гэсэн үг" хэмээжээ. 
 


Энэ жил 77 нас хүрч байгаа тэрээр Уилл Смиттэй уулзвал юу гэж хэлэх вэ хэмээх асуултад "Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Дэлхий нийт чамайг юу гэж бодож байгаа бол? Чи алгадсан, үүнээс болж олон зүйл болж магадгүй байсан. Крис чамайг хамгаалаагүй бол гарт чинь гав зүүгээд аваад явах байсан. Чи үнэхээр бодлогогүй алхам хийсэн" хэмээн ярилцлагадаа дурдсан байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦЭӨ(103.80.210.247) 2022 оны 04 сарын 28

Эхнэрээ олны өмнө comedy нэрээр доромжлуулж байсанаас нэг алгадаад үүрэх юмаа үүрсэн нь дээр \n

0  |  0
Top