Академийн шагнал гардуулах ёслолын дуулиан өнөөдөр ч мөн үргэлжлэх бололтой. Крис Рок болон Уилл Смит нарын тухай олны танил эрхмүүд өөр өөрийн бодлыг илэрхийлж эхлээд байгаа бөгөөд комеди клубийн эзэд Крис Рокийн зөв хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.
Тэд хэлэхдээ "Комеди хийсэн бүхэнд хүч хэрэглээд байх юм бол аюултай жишиг тогтоно. Крис хошигнож байгаад цохиуллаа. Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Үүнийг зохицуулж, хязгаарлах боломжгүй учраас энэ мэт үйлдлийг хэвийн болгож болохгүй. Бид Крисийг бүрэн дэмжиж байна. Миний бодлоор Уилл Смит хүртэл буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, болсон явдалд харамсаж байгаа байх.
Хошин шогийн клубүүдэд ийм зүйл битгий болоосой. Бид аюулгүй байдлынхаа төлөө санаа зовж байна. Хошин шог бол бусдыг инээлгэхийн төлөө л байдаг. Тэгснийхээ төлөө зодуулаад байж болохгүй. Академийн зүгээс Крис Рокийг дэмжсэн хүчтэй мессеж илгээнэ гэж найдаж байна" хэмээсэн байна.
Харин Бродвей дэх Каролин Хирш театрын эзэн "Хошин урлагийнхан тайзан дээр хэн нэгнээс эмээлгүй тухтай байх ёстой. Тухайн үйл явдал дэлхий нийтийн өмнө буруу үлгэр дуурайл үзүүлсэн хүчирхийлэл байсан. Олон нийтийн өмнө Крисээс уучлалт гуйх ёстой. Түүний үйлдэл маш аюултай жишгийн бий болгож байгаа тул түүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Хүмүүсийг гомдоосон хошигнол хийсэн тохиолдолд хүчирхийлэл үйлдэх нь хүлээн зөвшөөрөхүйц зүйл гэдэгтэй эвлэрэхгүй байх гэж найдаж байна" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )