Дэлхий дахин таныг ажиглаж байхад хэн нэгнийг алгадах, эсвэл хэн нэгэнд алгадуулах мэдрэмж, түүний ар дахь асуудлын талаар New York Post сонин ийн онцолжээ.
Крис Рок "Уилл Смит намайг зүгээр л цохичихлоо" гэж чангаар хэлэх хүртэл Долби театр доторх нэг ч хүн түүнийг үнэхээр эхнэрийг нь тохуурхснаас болж хэн нэгнийг алгадна чинээ бодоогүй гэнэ.
Смит тайзан дээр гарч ирэх үед арын ажилчид микрофоныг хаасан ч суудалдаа эргэн суугаад хэлсэн "Миний эхнэрийн нэрийг хараал идсэн амаараа хэлэх хэрэггүй" хэмээн чангаар хашхирах нь театр даяар сонсогдсон байна.
Академийн авсан арга хэмжээ
Тухайн үед театрт байсан нэгэн алдартан "Тухайн цаг мөчид бүгд яг л хөлдөх мэт л болсон. Яг юу болоод өнгөрөв гэж асууцгааж байлаа" хэмээн ярьжээ.
Үүний дараа Смитийн менежер болон Академийн гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, Оскарыг продюсер нар яаралтай цуглан, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцжээ.
Академийн зүгээс Уилл Смитийн гишүүнчлэлийг түдгэлзүүлж магадгүй нөхцөл байдал бий болоод байгаа. Ямар ч үед академи хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдээд байгаа билээ.
The Academy does not condone violence of any form.
— The Academy (@TheAcademy) March 28, 2022
Tonight we are delighted to celebrate our 94th Academy Awards winners, who deserve this moment of recognition from their peers and movie lovers around the world.
Жинхэнэ байв уу, эсвэл?
Крис Рокийн тохиромжгүй хошигнол шоуны бэлтгэл болон зохиол дээр байгаагүй гэнэ. Зарим хүмүүс Крисийн нүүрэнд цохиулсан ул мөр харагдаагүй хэмээж байгаа бөгөөд тэднийг магадгүй зохион байгуулалттайгаар үүнийг хийсэн байж магадгүй хэмээн хардаж эхэлжээ.
Хүмүүсийн реакшн
Жада Пинкетт Смит өөрийнхөө тухай тааламжгүй хошигнол сонссныхоо дараа нүдээ эргэлдүүлэн ихэд тухгүй байгаагаа илэрхийлжээ.
Харин эхнэрээ өмөөрөн тайзнаа гаран Крисийг алгадсан Смитийг тайвшруулахын тулд жүжигчин Динзел Вашингтон ирсэн байна. Тэрбээр Смитд хандан "Сэтгэл хөдлөл чинь дээд цэгтээ хүрсэн үед болгоомжтой байгаарай. Тэр үед чөтгөр чам дээр ирэх болно" гэж хэлжээ.
Энэ үеэр Крис Рок Уилл Смит болон түүний гэргийн сууж байсан суудлын өмнө ирээд тэдэнтэй ярилцахыг хичээсэн ч уучлалт гуйхыг хүсээгүй гэнэ.
Крис хэлэхдээ "Би чамайг сонсож байна. Би зүгээр л Оскар гардуулах гэж энд ирсэн" гэх үгсийг хэлсэн бөгөөд тайзнаас буухдаа сандарч, чичирсэн байдалтай байсан тухай эх сурвалжууд дурджээ.
Завсарлагааны үеэр жүжигчин Брэдли Купер, Николь Кидман нар Таилер Пэри нар Смит дээр ирэн тайвшрахыг хүсэн тэвэрчээ. Сурвалжлагчдын дурдаж буйгаар Смит нулимсаа үе үе арчиж байгаа харагдсан. Тэр сайнгүй байгаа нь илт харагдаж байсан" хэмээн мэдээлсэн байна.
Олны харцыг үл тоон бүжиглэх Уилл Смит
Дэлхий нийтийг хэдхэн цагийн өмнө хэсэг хугацаанд шокнд оруулсан Уилл Смит хэний ч харцыг үл тоон бүжиглэх аж. Хэдийгээр тайзан дээр хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа ч дэлхий нийт түүнд алга ташиж байв. Харин Крис Рок өөрийн сайн найзтай уулзахаар үдэшлэгийг орхин оджээ.
Уилл Смит эцэст нь уучлалт гуйв
Энэ бүх хэрэг явдлын дараа Уилл Смит өөрийн инстаграм хуудсаар дамжуулан Крис Рокоос уучлалт гуйжээ. Тэрбээр хэлэхдээ "Крис, би чамаас олон нийтийн өмнө уучлалт гуймаар байна. Би шугамыг давж, буруу зүйл хийсэн. Би ичиж байна. Миний үйлдэл, миний хэн болохыг илтгэхгүй. Хайр энэрлээр дүүрэн ертөнцөд хүчирхийлэлд орших газар олдохгүй" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 1 )
реакшн gdg mongol ug bhgu, setgegdelgeed ybchih oo