Жүжигчин Уилл Смит Оскарын тайзнаа Крис Рокыг алгадсан нь зөвхөн тухайн үеийн хэлсэн үгэнд нь эгдүүцсэндээ гаргасан үйлдэл биш байсан бололтой.
Эх сурвалжуудын дурьдаж буйгаар Уилл Смит болон Жада Смит нарын харилцаа асуудалтай байсан бөгөөд хэд хэдэн шагнал гардуулах ёслолын үеэр тэдний гэрлэлттэй холбоотой эвгүй асуулт ирж байсан аж.
Оскарын ёслол эхлэхээс өмнө хөтлөгч Режина Холл Холливудын ганц бие залуусаас дуудан, ковидын шинжилгээ өгөхийг хүссэн бөгөөд энэ үеэр Уилл Смитийг мөн дууджээ.
Режина түүнд хандан "Уилл чи хэдийгээр гэрлэсэн ч энэ жагсаалтад яагаад багтаж байгаагаа мэдэж байгаа байх. Жэйда чамайг зөвшөөрсөн юм шиг байна. Гэхдээ чи ийшээ орчих" хэмээсэн нь түүнд тухгүй мэдрэмж төрүүлсэн бололтой.
Учир нь Уилл болон Жада нар 2020 онд харилцаандаа завсарлага авсан бөгөөд энэ үеэр Жэйда 29 настай дуучин Аугуст Алсинатай болзож байжээ. Аугустийн хувьд Смитийн гэр бүлийн дунд хүү Жэйден Смитийн сайн найз байсан аж. Хэдийгээр үүнийг тэд араар тавилт биш хэмээн мэдэгдсэн ч бусад хүмүүсийн хувьд тийм биш байсан бололтой.
Мөн Уилл Смит энэ сарын эхээр "Critics Choice Awards" шагнал гардуулах ёслолд оролцсон. Энэ үеэр хөтлөгч Ребел Вилсон "Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг үзүүлбэр чинь эхнэрийнхээ найз залуустай сайн найз болсон явдал байх" хэмээн хэлжээ.
Үүний дараа "SAG Awards" дээр хөтлөгч Лаверн Кокс мөн л хосуудад хандан "Бид тэсэн ядан хүлээж байна. Илүү их харилцааг..." хэмээх далд утга бүхий үгс хэлэхэд Уилл Смит "Үүнийгээ дахин давтах хэрэггүй шүү" хэмээн эелдгээр сануулсан байна.
Крис Рокын хувьд Жэйдад хандан "G.I Jane шиг" гэж хэлсэн нь мөн санаандгүй хэрэг биш байж магадгүй гэх. Учир нь тус кинон дээр эхнэр нь нөхрөө өөрөөсөө дүү залуутай нийлэн хуурч буй үйл явдал гардаг.
Уилл Смит, Крис Рок, Жэйда Пинкетт Смит нар найзууд. Тиймээс бүх зүйлийг Крис мэдэж байгаа нь гарцаагүй учраас энэ үйлдэл нь хосуудын хэн хэнд таатай санагдаагүй нь мэдээж. Мөн өмнөх шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгчид тэдэнд хандан тохиромжгүй тохуурхал хийж байсан нь ганцхан Крист хандан хийсэн үйлдэл биш байсан гэдгийг нь илтгэж байна хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Ямартай ч хосууд 25 жилийн турш үргэлжилж буй гэрлэлтээ авч үлдэхийн тулд бүхий л чадлаараа хичээж байгаа аж.
Тиймээс ч олон нийтэд хандан нэг алгадалтаар "НЭГ ГЭР БҮЛ" гэдгээ батлан харуулсан гэдгийг зарим мэдээллийн сувгууд онцолж байна.
Сэтгэгдэл ( 6 )
g.i jane gedeg chin arai oor kino bdag sanagdahiin…
Уучлаарай Сондор.Ж ядаж G.I.Jane киногоо үзчихээд ийм төрлийн мэдээлэл бичээч тэр кино шаал өөр агуулгатай бөгөөд чиний бичсэн шиг зүйл гардаггүй ш дээ яах гэж ингэж зоригтой худлаа юм бичдэг бна. Ёстой манайд сэтгүүлчид болон аливаа мэдээлэл тараагчидад зориулсан цензур тогтоохгүй бол ёстой энэ мэтээс эхлээд замбараагаа алдаж нээ. Яанадаа та нар минь....
Yu gj oilgohu
yostoi goy medee bna hahaha
Энэ одоо мэдээ мөн үү