ОСКАР | 1950-aaд оныг санагдуулам төрхийг бүрдүүлсэн Билли Айлиш

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Дуучин Билли Айлиш 94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын "Шилдэг киноны дуу" номинацын эзэн боллоо. Ингэснээр дуучин бүсгүй 21-р зуунд төрсөн алдартнууд дундаас анхны "Оскар"-ын шагнал хүртсэн нэгэн болоод байгаа юм. 

Уг номинацад түүнтэй хамт дуучин Бейонсэ өрсөлдсөн бөгөөд энэ нь түүний карьерийнхээ туршид анх удаагаа нэр дэвшиж буй Оскар байлаа. 

Өмнөх жилүүдийн ёслолын арга хэмжээнд этгээд хэв маяг бүрдүүлэн ирдэг байсан тэрээр энэ удаад өөрийн гоо үзэсгэлэнг тодотгосон шинэлэг дүр төрхийг бүрдүүлэн иржээ. 

Зарим хүмүүс түүнийг 1950-д онд бүсгүйчүүдийн дунд трэнд болж байсан хэв маягийг орчин үетэй хослуулсан хэмээн дүгнэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top