Комеди клубүүд хамгаалалтаа ЧАНГАТГАЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смит Крис Рокыг алгадсан нь комеди клубүүд хамгаалалтаа чангатгахад хүргэжээ. 

Энэ жил 57 нас хүрч буй Крис Рокд тохиолдсон энэхүү явдал комеди клубүүдын эздийн санааг ихээр зовоож байгаа аж. 

Тэд хэлэхдээ "Комеди хийсэн бүхэнд хүч хэрэглээд байх юм бол аюултай жишиг тогтоно. Крис хошигнож байгаад цохиуллаа. Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Үүнийг зохицуулж, хязгаарлах боломжгүй учраас энэ мэт үйлдлийг хэвийн болгож болохгүй. Хошин шогийн клубүүдэд ийм зүйл битгий тохиолдоосой. Бид аюулгүй байдлынхаа төлөө санаа зовж байна" хэмээжээ.

Клубын эзэд цаашид хамгаалалтыг чангатган, хамгаалагчдынхаа тоог нэмж, шоу эхлэхээс өмнө үзэгчдэд сэрэмжлүүлэг хүргэн, металл илрүүлэгч хүртэл суурилуулахаар төлөвлөж байгаа гэнэ

Комедиан Крис Рокын хувьд түүний аялан тоглолтын тасалбарын үнэ өсөж, борлуулалт нь дээд цэгтээ хүртэл нэмэгдээд байгаа билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top