Жим Кэрри: Би Уилл Смитээс 200 сая ам.доллар НЭХЭМЖЛЭХ байсан

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Жүжигчин Жим Кэрри хэрэв Оскарын тайзнаа хэн нэгэнд алгадуулсан бол Крис Рокоос тэс өөр хариу үйлдэл үзүүлэх байсан хэмээн мэдэгдлээ.

"Маргааш өглөө нь гэхэд л 200 сая ам.доллар нэхэмжилж буйгаа дэлхий даяар зарлах байсан" хэмээсэн тэрбээр "Би Уилл Смитээс 200 сая ам.доллар нэхэмжилнэ гэдгээ өнөө өглөө зарлах байсан. Учир нь тэр бичлэг үүрд байх болно. Бүр хаа сайгүй байх болно. Энэ доромжлол маш удаан үргэлжлэх болно. Миний сэтгэл маш их өвдсөн. Алга ташилт зогсох үед надад айдас төрсөн. Холливудынхан бүгд нуруугүй мэт санагдсан. Бид бүгд нэг клуб биш болсон юм шиг л санагдаж байсан.

Крис Рок Уилл Смитэд гомдол гаргаагүй нь төвөг удахыг хүсээгүйдээ л тэр. Тайзан дээр гарч, хэн нэгний нүүрийг алгадах эрх хэнд ч байхгүй. Тэр олон хүний гайхалтай цаг хугацааг бүдгэрүүлсэн. Ялангуяа шагналын төлөө шаргуу хөдөлмөрлөсөн хүмүүсийн сэтгэлийг. Энэ бол зүгээр л хувиа хичээсэн мөч байсан" хэмээн өөрийн сэтгэгдлийг илэрхийлсэн байна. 

Болсон явдлын дараа Уилл Смит болон Крис Рок нар бие биенээсээ уучлалт гуйсан.

Харин Академийн зүгээс Уилл Смитийн асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна гэдгийг мэдэгдсэн билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.245.69) 2022 оны 03 сарын 31

Тэгвэл хэнд ч хүнийг хэл амаар доромжлоод зогсох эрх байхгүй

1  |  0
Top