Крис Рокыг алгадсан Уилл Смитэд ЯЛ оноож магадгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Жүжигчин Уилл Смит өнгөрөгч даваа гарагт Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рокыг алгадсан нь түүнийг эрүүгийн хэрэгтэн болоход хүргэжээ. 

Хэдийгээр Крис Рок "Гомдолгүй" хэмээн мэдүүлсэн ч энэ нь уг хэргийг өршөөх үндэслэл болохгүй хэмээн Лос Анжелесын прокурор Стив Кули "The Post Tuesday" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Крис Рокийг алгадсан нь өөрөө хангалттай нотлох баримт болох учраас хохирогчийн мэдүүлэг, саналыг харгалзалгүйгээр Уилл Смитэд ял оноох боломжтой гэж прокурор онцолсон байна.

Түүнчлэн "Хохирогч нь прокурор яллах эсэхэд хяналт тавьдаггүй. Калифорни мужийн шүүх улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах боломжтой бөгөөд үүнийг хэрэгжүүлэх ёстой. Энэ үйлдэл илт эрүүгийн гэмт хэрэг байсан. Нотлоход ч амархан. Тийм болохоор энэ хэргийг зүгээр хаачихаж болохгүй" гэдгийг хатуу сануулжээ. 

 

 

Академийн зүгээс Уилл Смитийн үйлдлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Үүнийхээ дагуу шалгалт хийж эхэлсэн бөгөөд "Бид энэ хэргийн талаар албан ёсоор хяналт, шалгалт хийж эхэлсэн. Манай дүрэм, журам болон ёс зүйн стандарт, Калифорнийн хуулийн дагуу цаашид авах арга хэмжээ, үр дагаврыг судлах болно" хэмээжээ. 

Цагдаа нар орон нутгийн цагаар мягмар гарагийн 14:40 цагийн орчимд Уилл Смитийн гэрт очин хяналт, шалгалт хийж эхэлсэн байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.197) 2022 оны 04 сарын 01

Нөгөө ардчилсан шударга Америкт яаж шийдэхийг нь харах л үлдлээ

0  |  0
Zochin(66.181.190.229) 2022 оны 04 сарын 01

Ээ хүүдий

0  |  0
иргэн(66.181.161.12) 2022 оны 04 сарын 02

сүүлийн үргэжлэл... Мөн эхнэрийхээ өмнөөс шийдвэр гаргаж рүн очиж цохисноор эхнэр нь улам л эвгүй байдалд орж байгаа. Хүн хэзээч хүмүүсээр өрөвдүүлэхийг хүсдэггүй юм... гэх мэт. Тэгэхээр та хэрвээ хэн нэгнийг цохихыг хүсч байгаа Will Smith-н алдаанаас суралцаарай. Орчин тойрныхоо хүмүүсийг, хайртай хүмүүсээ эвгүй байдалд оруулахгүйн тулд асуудлыг эр улсууд шиг шийдэх нь зөв. Мөн 1минутын уурыг тэвчсэн бол Мянган өдрийн жаргал ирэх байлаа Will-д. Одоо дэлхий даяар түүнийг шилдэг эрэгтэй жүжигчин биш хүнийг зодсон л гэдэг нь шуугиж байна. Хайран хөдөлмөр

4  |  0
иргэн(66.181.161.12) 2022 оны 04 сарын 02

үргэжлэл... Олон мянган хүүхэд үзэж байгаа. Зарим манай Монгол хүүхнүүд шиг нөхөрөөрөө хүн зодуулах ч юм билүү хэхэ... Олон сая үзэгчиддэд ямарч мсж болж очсон байж болно. Бас Will Smith алгадсанаар Олон сайхан уран бүтээлчидийн амжилтыг сенсац нь дарлаа. Шилдэг жүжигчид, шилдэг найруулагч, баг хамт олны олон сар, өдрийн үр дүнгээ дэлхийн хүмүүст харуулах гэж байхад интернетээр дүүрэн Will Smith-н тухай мэдээлэл дарж байна. Тэгэхээр хүн хэлтэй, мал хөлтэй гэж хичнээн эхнэрээ өмөөрсөнч хүчирхийлэл хэзээч хүнд сайхан зүйл авчрахгүй. Will Smith уураа бариагүйгээс болж career нь унаж байна.

3  |  0
иргэн(66.181.161.12) 2022 оны 04 сарын 01

Найзуудаа - Chris Rock -н хэлсэн G. I Jane гэдэг кинон дээр эрэлхэг эмэгтэйн тухай гардаг. Цэрэгт явах гээд үсээ хусуулдаг. Мэдээж гадаад үзэмжээр нь хүнийг шоолсон юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь муухай. Chris Rock-н буруу. Гэхдээ тэр хүн болоод тэнд байгаа хүндэт зочид, тэр орой амжилтаараа бахархуулахаар номинацид дэвшсэн хүмүүсийн уур амьсгалыг зүгээр л үл тоомсорлож, хүнд хүч хэргэлсэн. Манай Монголд хэн нэгнийг алгадах нь хэвийн үзэгдэл, эхнэрээ зодож байсан ч хүмүүс хараад тоодоггүй нийгэмд бид нар ойлгохгүй байх. Гэхдээ энэ зүйл болсоноор олон мянган үзэгчдэд буруу мсж өгч байна.

1  |  0
Иргэн(202.21.108.179) 2022 оны 04 сарын 02

Юу вэ тэгээд хэн дуртай нь өвчилсөн хүнийг харагдах байдлаар нь тохуурхах нь зөв юм уу Тэгээд бүр уучлал ч гуйгаагүй шдээ Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэгчээр Крис Рок хамар доор хагархайтай нь ганц өөрөө юм шиг дэмий чалчиж далжигнаагүй бол ийм зүйл болохгүй л байлаа

4  |  4
Үзэгч(202.9.47.9) 2022 оны 04 сарын 01

Оскарын тэр том хүндтэй тайзан дээр тэр олон эрхэмсэг хүрэлцэн ирсэн хүмүүсийг хүндлэхгүй,бүх дэлхий даяар цацаж анхааран харж байхад тийм бүдүүлэг авир гаргасан хүмүүжил ёс суртахуунгүй халтар харуудыг сайн шийтгэх хэрэгтэй. Хөтлөгч хар юм нь ч гэсэн ямар ч ач холбогдолгүй дэмий зүйл чалчаад хамаг цаг барсан. Манай хөтлөгч нар тэдний дэргэд ур чадвар сайтай амьд хөтөлнөдөө.

11  |  4
irgen(103.26.195.157) 2022 оны 04 сарын 01

Fake news

2  |  2
zochin(202.9.47.65) 2022 оны 04 сарын 01

ymar medrel ym be tegeed huniig uwchinuur n doromjloh n zuger ym bhda

1  |  0
zochin(192.82.73.246) 2022 оны 04 сарын 01

ИЙМ НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛ АВЧ БАЙГАА ХҮН ЭНЭ ТАЙЗАН ДЭЭР ИЙМ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ШДЭЭ. УУЧЛАЛ ГУЙСАН ТУЛ ЯЛ ОНООХ НЬ ЮУ ЮМ, ОСКАРЫН ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН ГЭСЭН ШАГНАЛЫГ НЬ ХУРААЖ ДАРААГИЙН НЭР ДЭВШИГЧИД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

5  |  4
Ааааа(202.21.108.224) 2022 оны 04 сарын 01

Америкчууд хэдэн саяаараа гудамжинд байгаа амьдаараа орк болсон орон гэргүй гуйлгачин, хар тамхичдаа л цөөлмөөр юм.

5  |  1
Bn(98.204.176.20) 2022 оны 04 сарын 01

Setgel bachimdsan tegeed algadsan geel helehed bagahan torguulaad garna.mongo saah gej bhgui yu

2  |  1
Zochin(202.180.219.76) 2022 оны 04 сарын 01

Яадын тэр мууг алгадсан нь багадуулсын муу новшийг

5  |  1
haha(64.119.16.204) 2022 оны 03 сарын 31

hyanalt shalgalt ch geh shg nohoin baasaa hiidiin taizan deer algadsan tgd oilgomjtoi bhad. Gert n ochij edr. Tegul doromjilson hund n bas yal ogoh heregtei

5  |  0
зочин(150.129.141.97) 2022 оны 04 сарын 01

юун ял вэ, ямар ч ёс суртахуунгүй, тайзан дээр гарчихаад юу ярихаа мэддэггүй тэнэг хүнээс болж эхнэрээ өмөөрсөн хүнд ял оноож болох уу. Крис шал тэнэг. Хошигнох гээд ядчихдаг тэнэг хүмүүс үгээ олж хэлэх хэрэгтэй

8  |  1
Top