Сирид газар хөдлөлтийн хохирогчдыг татвараас чөлөөлөв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

 

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон бүх иргэдийг 2024 оныг дуустал татвараас чөлөөлөх тухай зарлиг гаргажээ.

Зарлиг ёсоор, байгалийн гамшгийн хохирогчид орлогын албан татвар, харилцаа холбоо, цахилгаан болон усан хангамжийн төлбөрөөс чөлөөлөгдөж байна. Түүнчлэн, тэд 10 жилийн хугацаатай 26 мянга хүртэл ам.долларын хүүгүй зээл авах боломжтой болжээ. Мөн хохирогчдыг 2024 оныг дуустал газар хөдлөлтөөс өмнө авсан зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлсөн байна.

Хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо Туркт 48 мянга, Сирид зургаан мянгыг даваад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top