Халимагийн Шашны ШИНЭ ТЭРГҮҮН ажилдаа орлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20


Дээрхийн Гэгээнтэн Далай лам XlV Халимагийн Шашны тэргүүнээр “Геден Шеддуп Чой Корлинг” хийдийн хамба лам Тензинийг сонгосон билээ. Энэ сарын 18-нд  “Золотая обитель Будды Шакьямуни”-д ёслол болж, Тензин албан ёсоор ажилдаа орлоо.

Өмнөх тэргүүн болох Дилав хутагтын хойд дүр, Далай ламын ОХУ-дахь төлөөлөгч Тэло Тулку Ринпочег "Гадаадын тагнуул" гэж ОХУ-ын Хууль зүйн яамнаас нэгдүгээр сарын 27-нд зарласан билээ.

Ринпочег гадаадын тагнуул гэж үзсэн шалтгаан нь ламтан Украин дахь цэргийн тусгай ажиллагааг ил тод эсэргүүцсэн, Украиныг дэмжсэн, АНУ-ын иргэншилтэй, ОХУ-аас гадна амьдардаг зэрэгтэй холбон тайлбарлажээ.
 


Ингээд нэгдүгээр сарын 31-нд Халимагийн Шашны дээд хуралдаан болж, гурван хүнийг Шашны тэргүүнд нэр тодруулсан. Далай лам дээрх гурван шашны зүтгэлтнээс Тензин Чойдакийг сонгосон юм.

Тензин Чойдак – ЗХУ задарснаас хойш гавж, гэвш болсон анхны халимаг лам. Тэрээр Энэтхэгийн Дрепунг Гоманг хийдэд 16 жил ном үзэж, 2016 онд ном хаялцан, гэвш болсон. 2014-2018, 2022 онд Халимагийн Гандан хийдийн Ширээт ламын албыг хашиж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top