Слава брэнд шинэ савлагаатай болж хэрэглээнд илүү ойртлоо

2023 оны 03 сарын 20

 

- ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТГҮЙ “СЛАВА” БРЭНД БРИКЕТ САВЛАГААТАЙ БОЛЛОО -

 

Генийн өөрчлөлттэй буюу биоинженерчлэгдсэн хүнс гэж юу вэ?

Дэлхий дахинаа генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс болгоомжлох, түүнийг хэрэглээнээс халах улс орнуудын тоо нэмэгдэж, хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүний шошгод GMO буюу хувиргасан амьд организм ашигласан бүтээгдэхүүн хэмээн тэмдэглэж хэвшээд байна. Өдгөө дэлхий даяар нийт 64 улс генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг тусгайлан шошгожуулах шаардлага тавьдаг бөгөөд Европын Холбооны гишүүн улс орнууд, түүнчлэн Австрали, Япон зэрэг улс орон энэ жагсаалтад бий. Хэдийгээр хүний биед үзүүлэх сөрөг нөлөөг эцэслэн хараахан дүгнээгүй ч генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэмээн нэрлэж хэвшсэн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах хүн амын тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. www.worldpopulationreview.com цахим хуудсанд тэмдэглэснээр Герман, Франц, Австри, Грек, Унгар, Нидерланд, Болгар, Польш, Итали зэрэг улс, Африкийн Алжир, Мадагаскар, мөн Азиас Турк, Киргизстан, Саудын Араб тэргүүтэй улс энэ төрлийн бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхийг бүрэн хориглосон байдаг.

Биоинженерчлэгдсэн хүнсний бүтээгдэхүүн буюу генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэмээх нэр томьёо 1990-ээд оны эхээр дэлхий нийтэд тархаж, түүний талаарх байр суурь өдгөө хэр нь олон улсад маргаан дагуулсан хэвээр буй. Генетикийн хувьд инженерчлэгдсэн хүнсний бүтээгдэхүүн буюу генетик инженерчлэлийн аргын тусламжтайгаар өөр төрлийн амьд организм ашиглан ДНХ-ийг нь тодорхой зорилгоор өөрчлөн хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнийг өдгөө генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэмээн нэрлэж хэвшээд байна.

Дархлааных нь 70 орчим хувь нь ходоод гэдсэндээ агуулагддаг хүн төрөлхтний эрүүл мэндэд энэ төрлийн бүтээгдэхүүний үзүүлэх сөрөг нөлөөг олон улсад бүрэн дүүрэн судалж хараахан амжаагүй ч генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн нь хоол хүнсээр дамжин цусанд шингэж, дархлаа сулруулах, улмаар харшил, хорт хавдар, хэт таргалалт үүсгэх төдийгүй хүн төрөлхтний үр удмаа үлдээх чадварт ч сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилдог.

 

 

Генийн өөрчлөлтгүй “Слава” брэнд

Тасралтгүй өсөн нэмэгдэж буй хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг хангах зорилгоор шинжлэх ухааныг ашиглахыг зорьж буй ч хараахан бүрэн судлагдаж, эрсдэл, давуу талыг нь бүрэн гүйцэд үнэлж амжаагүй энэхүү “ололтын” болзошгүй сөрөг нөлөөнөөс хүн амын эрүүл мэндийг сэргийлэх, иргэдийг экологийн гаралтай, баталгаатай хүнсээр хангах зорилгоор ОХУ-ын “Слава” брэнд дотоодын зах зээлд 2007 оноос хэрэглээнд нэвтэрсэн билээ. Цэвэр байгалийн гаралтай цагаан болон гурвалжин, хөц, шар будаа, геркулес, төрөл бүрийн гоймон, мөн ургамлын тосноос гадна гахай, тахиан махан бүтээгдэхүүнийг өндөр хяналтын дор үйлдвэрлэдгээрээ дотоодын зах зээлд танигдаж, монголчуудын үр тариа, мах, махан бүтээгдэхүүний хэрэглээг хангаж буй “Слава” брэнд өнгөрсөн цөөн жилийн хугацаанд тахиан махан наггетс, шаржигнуур тахиа, бяслаган шанзтай бөмбөлөг тахиа, амталсан гахай, тахиан мах тэргүүтэй бүтээгдэхүүнээр нэр төрлөө өргөжүүлж, өдгөө 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн хүн төрөлхтний өсөлт хөгжил, уураг тархины хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг иоджуулсан давсаар бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмээд удаагүй байна.

“The Economist Impact”-ын судалгаагаар хүнсний чанар, аюулгүй байдлын индексээр ОХУ дэлхийд эхний 25-д бичигдэж буй бөгөөд тус улсын үр тариа, хүнсний салбарт тэргүүлэгч “Слава” брэнд Монгол хүний эрүүл мэндэд зориулан генийн өөрчлөлтгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг өдгөө 16 дахь жилдээ дотоодын зах зээлд нийлүүлж байгаа юм.

Бүхий л нэр төрлийн бүтээгдэхүүндээ “Слава” олон улсын стандартад нийцсэн, дэвшилт технологи бүхий скин савлагааг ашиглан зах зээлд нийлүүлж байсан бол өдгөө бүх төрлийн үр тариа буюу цагаан болон шар, гурвалжин будаа, овьёос тэргүүтэй үр тарианы бүтээгдэхүүн брикет савлагаатай болон шинэчлэгдэж, хэрэглээнд илүү ойртлоо.

 

“Слава” чанар, аюулгүй байдлаа дахин бататгалаа

Бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, хадгалах болон тээвэрлэх зардлыг бууруулах давуу тал бүхий брикет савлагаа өдгөө дэлхий даяар үр тариа, кофены савлагаанд өргөн цар хүрээнд нэвтэрч байна. Вакуум технологийг ашиглан хүнсний аюулгүй байдлыг давхар хангадаг, нөгөө талаар бүтээгдэхүүнийг задалсны дараа ч гялгар уутны амсрыг нь хялбар нааж хадгалах боломжтой энэ төрлийн савлагаа хүнсний аюулгүй байдалд өндөр ач холбогдол бүхий савлагааны шийдэл болсон. Тэр ч утгаараа генийн өөрчлөлтгүй “Слава” брэнд бүх төрлийн үр тариан бүтээгдэхүүнийхээ савлагааг шинэчилж, брикет савлагааг ашиглан, хэрэглээнд илүү ойртоод байна. Сав, баглаа боодлын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр Туркт тэргүүлж, АНУ, Австрали, Европын Холбоо, мөн ОХУ тэргүүтэй улсад тоног төхөөрөмжөө экспортолдог Туркийн “Athapack” компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд тус брэнд савлагааны тоног төхөөрөрөмжөө бүрэн шинэчилсэн бөгөөд энэ нь технологийн хувьд хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглаж буй савлагааны үр ашигтай шийдэл аж.

Ийнхүү ОХУ-ын үр тариа, хүнсний бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч “Слава” брэнд урьд генийн өөрчлөлтгүй гэдгээрээ эрүүл мэндэд ээлтэй байдлаараа ялгарч байсан бол өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брикет савлагааг бүхий л үр тарианы бүтээгдэхүүндээ ашигласнаар чанар, аюулгүй байдлаа улам бүр баталгаажууллаа.

 

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТГҮЙ “СЛАВА” БРЭНД

Top