ФОТО: Оршуулгын газар амьдарч байгаа ТУРК ГЭР БҮЛ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Туркт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Али гэр бүлээ оршуулгын газарт авчирчээ.

Энэ нь тэдний хувьд хамгийн аюул осолгүй газар бөгөөд Али Догру энд өөрөө ажилладаг юм. Тэднийх Оршуулгын газрын ойролцоо автобусанд амьдардаг бол ах нь майхан барьж, тэдний дэргэд нь амьдардаг болжээ.
 


12 настай Салих, түүний ээж Аслы, 9 настай дүү охин Зулейха, авга эгч Хатидже, нагац ах Али, аав Эмрулла гээд тэд бүгд хамтдаа булшин дунд хоолоо иддэг.
 


Оршуулгын газрын сүм газар хөдлөлтийн үеэр нэлээд сүйрчээ.
 


Али, Хатидже хоёр гэртээ очиж, эд хогшил, хэрэгтэй зүйлсээ аваад, оршуулгын газартаа буцаж очдог болж.
 

Хүүхэд залуус оршуулгын газар дотроо л зугаална.


Зургаан настай Мехмет хүү авсан дотор тоглох дуртай.
 


Ам цангавал ундны ус дэргэд нь бий.
 


Өдөр бүр оршуулга болж, шинээр булш бий болсоор...
 


Хатидже автобусанд хоолоо хийх бүртээ удахгүй гэртээ очно гэдэгт итгэдэг. 
 


Тэр Рамадан сар дуусгаад харих төлөвлөгөөтэй байгаа.
 


Тэр өдөр тутмын угаалгаа морг дотор хийнэ. Энэ өрөөнд талийгаачдын биеийг угаадаг байсан юм.
 


Булшин дээр угаасан хувцсаа хатааж байна...
 


Хүүхдүүд булш тойрон үзэхээс айдаггүй болжээ.
 


Сүм ч бас тэдний хувьд тоглоомын газар шиг болсон байна. 
 


Хатидже гэрээ их санаж байгаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top