Монгол түйрэнгийн улмаас Өвөр Байгалын хязгаарт элстэй цас оржээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22


Өнгөрсөн шөнө (2023.03.22) Монголоос ирсэн түйрэн ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт гамшиг тарьсан гэнэ. “Чита” агентлагийн сэтгүүлчийн асуултад нутгийн иргэн ийнхүү хариулжээ.
 


Тэрээр “Монгол түйрэн ганц шөнийн дотор Забайкальск тосгоныг бүрхсэн. Агаарт элс, шороо дүүрэн, амьсгалж болохгүй байна. Асфальт зам, машин элсээр хучигдсан. Жил болгоны хавар Монголоос элсэн шуурга орж ирдэг. Гуравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын эх хүртэл шуурга болох бүрд монгол элс манай хязгаарыг дардаг. Тосгоны байшингийн дээвэр, машин бүгд шар саарал өнгөтэй болно. Заримдаа борооноор таарахаар тэнгэрээс зүгээр л шалбааг урсдаг. Уг нь цас орвол агаар цэвэрших ч заримдаа элстэй цас ордог юм” гэж ярьжээ.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кк(122.201.25.241) 2023 оны 03 сарын 23

хахаха наад байгалийн хязгаар чинь монголын нутаг шүү

0  |  0
Зөнч(139.5.218.215) 2023 оны 03 сарын 23

Хуцалгүй элсний төлбөрөө төл,байнга үнэгүй юм авч байх санаатай новшнууд

0  |  0
Top