БНХАУ улс хөгжиж буй орнуудад зээл олдгодог хамгийн том улс болж, АНУ-ыг алдаа орхисон тухай Блүмберг агентлаг дэлхийн банк, Харвардын их сургууль болон Германы Килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн судалгааг эш татан дамжуулжээ.
2000-2021 оны хооронд БНХАУ өрийн төлбөртэй холбоотой ноцтой асуудалтай тулгарсан 22 улсад нийт 240 тэрбум ам.долларын яаралтай тусламж үзүүлсэн байна. Өрийн асуудалтай улс оронд олгох зээлийн эх үүсвэрийн хувьд Хятадын Ардын банкны нөөцийг ашиглаж байна. Нөөцийн хэмжээ нь 3.3 их наяд ам.доллароор үнэлэгджээ.
Зээлийг гол төлөв своп хэлэлцээрээр дамжуулан олгодог ба сүүлийн 20 жилд Хятадын Ардын банк 40 улс болон худалдааны блоктой нийт 580 тэрбум ам.долларын своп хэлэлцээр байгуулжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, своп хэлэлцээр байгуулах нь олон улсын худалдаанд Хятадын үндэсний валютыг хэрэглэх явдлыг дэмжих зорилготой. Харин энэ хугацаанд Олон улсын валютын сан хөгжиж буй орнуудад зориулан нийт 144 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Зээлдүүлэгч юм уу эсхүл зээлдэгч юм уу
Сүүлийн үед хэдэн ТВ гээр нь дандаа л хятад кино, хятад мэдээ явах болж дээ. Арай л их яваад байна гэж харж байгаа