Ч.Рэнчинсэнгээ: Мал төрийн хамгаалалтад байдаг ч хөрс хамгаалалтгүй байна

2023 оны 04 сарын 03

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2023.04.03/  "Тариалангийн сэргэлт-2023" газар тариалангийн салбарын үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганд Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Рэнчинсэнгээ “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдвээр илтгэл тавилаа.


Тэрээр "Тариаланчид өнгөрсөн жилүүдэд нэлээд хүнд сорилтуудыг даван туулсан. Өмнөх жилүүдэд хүнсний буудайн импортын нөлөө, дотоодын худалдан авалтын үнэ, стандартаас хамаарч буудайн тариалалт 2022 онд төлөвлөснөөс 80 гаруй мянга га-гаар буурсан. Сүүлийн 8 жилд буудайн ургац тогтмол буурч 1 га-гийн ургац 2014 онтой харьцуулахад 3.5 центнерээр буурсан байна.

Төмсний үйлдвэрлэл хэдийгээр тогтворжиж байгаа ч тарих үрийн нөөц хангамж, чанарт доголдол гарч эхэлж байна. Өвчинд өртөмтгий болж, өвчний тархалт нэмэгдэх болсон.

Төмс үйлдвэрлэгчид төрөөс хэрэгжүүлж байгаа татаас урамшуулалын бодлогод төмс үйлдвэрлэгчдийг хамруулахгүй байна гэдэг асуудлыг сүүлийн үед холбоонд их тавьж байна.

Техник технологийн дэд бүтэц, хөрөнгө оруулах чадамж муу, цаашдаа үйлдвэрлэл буурах эрсдэл бидний өмнө туллаа гэдгийг төмс үйлдвэрлэгчид маань хэлэх боллоо.

Тосны ургамал нь тарималын сэлгээнд орж байгаа ганц таримал ургамал байгаа. Тосны ургамлын тариалалт хэдийгээр үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн өгөөж муу байна. Тухайлбал, шар рабасын дундаж ургац га-гаас 3 центнер, тосны хар рабасын ургац 5-8 центнер, нийтдээ өнгөрсөн оны тосны рабасын ургацаас боловсруулах үйлдвэрт 11.5 мянган тонн нийлүүлэгджээ.

Хүнсний ногоо үйлдвэрлэл 2022 онд эерэг сайхан мэдээтэй. Энэ нь төрөөс хүнсний ногоочдод олгох урамшууллыг өгч эхэлсэнтэй холбоотой. Тариалсан талбай 1000 га-гаар, ургац 25 мянган тонноор нэмэгдсэн. Харин хадгалалт, борлуулал тулгамдсан асуудал хэвээр байна.

Малын тэжээлийн таримлын үйлдвэрлэл өмнөх оноос эрс буурсан. Энэ нь 2021 оны борлуулалттай холбогдож байгаа хэдий ч тэжээлийн тарималын үрийн хангамж нөөц дутагдсантай их холбогдож байна. Тэжээлийн тарималд цаашдаа үр үржүүлгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого зайлшгүй хийх шаардлагатай байна.

Тиймээс Хөдөө аж ахуйг дэмжих сан зөвхөн буудайн үрийн нөөц бүрдүүлэх биш цаашдаа таримал тэжээлийн үрийг бүрдүүлэх, үүнд яамны зүгээс чиглэсэн бодлого гаргаж хэрэгжүүлбэл тариаланчдад сэлгээний таримал нэмэгдэх боломж нэмэгдэнэ гэж тариаланчид үзэж байгаа юм” гэлээ.

Тэрээр цааш нь "Мал, малын гаралтай бүтээгдэхүүн, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн хоёулаа хүнс юм.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулиар мал бол төрийн хамгаалалтад байдаг. Гэтэл хөрс, ургамал төрийн хамгаалалтад хараахан ороогүй байгаа. Учи юу вэ гэвэл зур турхан болдог, малд гоц халдвартай өвчнүүд гарахад төрөөс вакцинжуулж, өвс тэжээл олгож, малаа хамгаалахад төр чамгүй хөрөнгө зарцуулдаг.

Гэтэл тариалангийн хөрс жил ирэх тутам ядуурч байна. Хөрс байгалийн гамшигт өртөж  үерт автаж, мөндөрт цохиулж байна. Гэтэл тариаланчдад үзүүлдэг төрийн ямар нэгэн халамж, дэмжлэг, татаасын бодлого байдаггүй" онцоллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.96.243.100) 2023 оны 04 сарын 03

ender deer.s yarvaasan uvgun ajil aa zaluu ulsd ugvul yasan yum tetgevertee garj ardtumen nii amdrald bitgii zaaj uz ene uvgun nii setgej bodoj bga orchin ued tenthedgui uchir mgl tur ene hugchin ulsaa tetgever gargaj zaluu chuud aa ajil tai bolgoosoi do

0  |  0
Top