Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Dispatch сайт санхүүгийн хүндрэлд орсон хэмээгээд байсан жүжигчин Ким Се Руны мөрийтэй тоглоом тоглож буй зургийг дэлгэлээ.
Dispatch-ийн мэдээлснээр жүжигчин бүсгүй Texas Hold'em буюу покер тоглож байсан гэнэ. Dispatch-ийн ажилтнууд уг тоглоомын газар очход эзэн нь "Манайх хууль бус мөрийтэй тоглоомын газар биш. Мөн хууль бус мөнгөний гүйлгээ хийгдээгүй. Тоглогчид чипээ аппликейшн дээр цэнэглээд энд ирж тоглодог. Дараа нь чипээрээ уух зүйл эсвэл хоол худалдан авч болдог. Бид чипийг бэлэн мөнгө болгон ашигладаггүй" гэжээ.
Ким Се Рун уг газар чипээ хэд хэдэн удаа цэнэглэжээ. 12:00 цагийн орчимд шар айраг захиалсан тэрээр ойролцоогоор гурван цаг тоглосон гэнэ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн оны тавдугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан. Саяхан болсон шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөл үзүүлэхийг хүссэн тэрээр санхүүгийн хүндрэлд орсон тухайгаа мөн ярьсан.
Мөнгө олохын тулд кафед ажиллаж байгаа тухайгаа дурдсан Ким Се Рун хуурамч зураг нийтэлсэн болох нь ил болсон. Үүний дараа шөнийн цэнгээний газар цагийн ажил хийж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд уг асуудалд Ким Се Рун ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 3 )
Зайлаааа юу вэ
Энэ хулгайчийн охид Солонгос улсад сурсан юм байх
Нэг кимчи хүүхэн покер тоглоо л биз, энд юу нь сонин байгааг ойлгохгүй юм байна оо