Тайванийн эрх баригчид Тайванийн далбаан дор тээвэрлэлт хийдэг хөлөг онгоцны багуудад хандан БНХАУ-ын эргийн харуулуудтай харилцах, хөлөг онгоцондоо шалгалт хийлгүүлэхгүй байхыг уриалжээ.
Лхагва гарагт Хятадын Фужян мужийн Тэнгисийн аюулгүй байдлын газар БНХАУ-ын эргийн харуул Тайванийн хоолойн төв болон хойд хэсгийн хийлийн бүсэд эргүүл хийх тухай мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэнь, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин Маккарти нарын уулзалт Калифорнид болохоос хэдхэн цагийн өмнө гаргажээ.
Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын Хадсоны их сургууль, Рейганы нэрэмжит номын санг “Нэг Хятад” зарчмыг зөрсөн хэмээн үзэж хар жагсаалтад оруулжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд эдгээр байгууллага нь Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэньд салан тусгаарлах үйл ажиллагаанд оролцох нөхцөл байдлаар хангаж, улмаар “Нэг Хятад” зарчим болон БНХАУ, АНУ-ын гурван хамтарсан мэдэгдлийн зүйл заалтуудын зөрчсөн хэмээн онцолжээ. Энэ сарын 7-оос эхлэн Хятадын их сургуулиуд, байгууллага болон хувь хүмүүст АНУ-ын эдгээр байгууллагатай гэрээ байгуулах, хамтын ажиллагаа явуулахыг хоригложээ. Түүнчлэн, хар жагсаалтад орсон АНУ-ын байгууллагуудын дөрвөн удирдах албан тушаалтанд Хятадын хилээр орох, Хятадын виз олгохыг хориглосон байна.
Сэтгэгдэл ( 0 )