Тайванийн Зэвсэгт хүчин анги, нэгтгэлээ байлдааны бэлэн байдалд шилжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 09

Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн арал орчим цэргийн сургуулилт хийх үеэр Хятадын 71 онгоц тус аралд ойртож ирсэн тухай Тайванийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Бямба гарагт орон нутгийн 16.00 цаг орчим Хятадын Ардын чөлөөлөх армийн 71 нисэх онгоц, есөн хөлөг онгоц тус аралд ойртож ирсэн байна. Эдгээрээс 45 нисэх онгоц Тайванийн хоолойн дундын бүсийг нэвтэрч, Тайванийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсэд оржээ.

Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн цэргийн командлалын албан ёсны төлөөлөгч Ши И Тайванийн салан тусгаарлах үзэлтэй болон гаднын хүчнүүдэд анхааруулга өгөх, БНХАУ-ын тусгаар байдлыг хамгаалах арга хэмжээ болгон гурван хоногийн цэргийн сургуулилт эхлүүлсэн тухай мэдээлсэн билээ. Түүний хэлснээр, “Нэгдмэл хурц илд” сургуулилтын үеэр Тайванийг бүслэх тактикийг гүйцэтгэж байна. Сургуулилтад олон тооны нисэх онгоц, хөлөг онгоц оролцож байна.

Дөрөвдүгээр сарын 8-нд Тайванийн Батлан хамгаалах яам арал орчим явуулж буй Хятадын цэргийн сургуулилттай холбогдуулан дургүйцлээ илэрхийлсний сацуу Зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлийг байлдааны бэлэн байдалд оруулсан тухай мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
harhnii anguuch(85.96.202.207) 2023 оны 04 сарын 10

ardiin chuluuluh armi gedeg ugnii tsaad utga ni...ALIVAA ULSIIG UNAGAAD GAZAR NUTGIIG NI UURTUU CHULUULJ AVAHIIG HELNE..TUVUD...UVUR AR MONGOL...UIGAR....TAIVANI

0  |  0
Zochin(202.55.188.85) 2023 оны 04 сарын 09

Zevuun Amerikiin alnii us Taivaniig suidii ni his.Hyatad Tom gurnii honshooriig hariya

0  |  0
Top