БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч “Shandong” хөлөг онгоц Тайванийн арлыг тойрон болж буй цэргийн сургуулилтад оролцож байна гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн цэргийн командлал мэдэгджээ.
Даваа гарагт үргэлжилсэн “Нэгдмэл хурц илд” сургуулилтад анх удаа “Shandong” хөлөг онгоц оролцож байна. Сургуулилтын үеэр Хятадын цэргүүд Тайванийн гол объектуудад цохилт өгөх, арлыг бүслэх зэрэг маневрыг гүйцэтгэж байна.
Нисэх онгоц тээвэрлэгч “Shandong” хөлөг онгоц нь Хятадын армийн хоёр дахь, дотооддоо үйлдвэрлэсэн анхны тээвэрлэгч хөлөг онгоц юм. Хөлгийн урт 315 м, өргөн 75 м, жин нь 70 мянган то бол дээд хурд нь 31 зангилаа гэнэ. Хөлөг нэгэн зэрэг 36 сөнөөгч “J-15” онгоц тээвэрлэх хүчин чадалтай.
Сэтгэгдэл ( 0 )