И Да Иний ээж хуримын бэлэгт ирсэн бүх мөнгийг ХАНДИВЛАНА гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин И Сын Ги болон И Да Ин нарын хурим өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн билээ. Энэ сарын 10-нд И Да Иний ээж жүжигчин Кён Ми Ри хуримын бэлэгт ирсэн бүх мөнгийг хандивлана хэмээн мэдээлжээ. 

Тэрээр охиныхоо хуримын бэлэгт ирсэн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд хандивлахаар болсон бөгөөд хуримын бэлгийг утга учиртай зүйлд зарцуулахыг хүссэн гэжээ. 

Жүжигчин Кён Ми Ри сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог нэгэн. Сөүл хотын Юнсан гу хотын Хуам-дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хувцас угаалгын газар нээсэн тэрээр уг газраас орлогоо ч мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан хандивлана гэжээ. 

 

 

И Сын Гигийн хувьд хандивын арга хэмжээнд ихээр оролцдог гэдгээрээ мөн л алдартай нэгэн. Харин түүний найз бүсгүй И Да Иний гэр бүлийнхнээс болж олон хүмүүс хохирол амсаж байсан удаатай гэдэг. 

И Да Иний гэр бүлд олон жүжигчин бий. Түүний ээж Кён Ми Ри "Дэ Жангум" кинонд Чой ахайтны дүрийг бүтээж байсан бол эгч нь "Юүмигийн эсүүд" кинонд дүр бүтээж байсан И Юү Би. И Да Иний хойд аав болох И Хон Хён нь 1998 онд түүний ээж Кён Ми Ритэй гэрлэжээ. И Хон Хён өмнө нь хувьцааны хууль бус үйлдэл болон дотоод мэдээлэлтэй холбоотой хэрэгт буруутгагдаж байсан нэгэн аж. 

2009 болон 2018 онд И Хон Хён KOSDAQ-ийн хувьцааны үнийг удирдсан хэргээр баривчлагдаж байжээ. Эхнэрийнхээ нэр хүндийг компанидаа хөрөнгө оруулагч татахын тулд ашиглаж байсан тэрээр хувьцааны үнэ хөөрөгдөж асар их ашиг олжээ. Дараа нь хувьцаагаа хөрөнгө оруулагчдад зарсан нь бусад хувьцаа эзэмшигчдийг сүйрэлд хүргэжээ. Ёнхап ньюсийн мэдээлснээр И Хон Хён энэхүү залилах схемийн ачаар ойролцоогоор 2.30 тэрбум вонын ашиг олсон гэнэ. 

 

Аав И Хон Хён

 

И Сын Гигийн олон мянган шүтэн бишрэгч И Хон Хёноос болж гэр бүл нь сүйрсэн тухайгаа мэдээлж, түүнийг уг гэр бүлээс хол байхыг анхааруулсаар ирсэн. Нэгэн интернэт хэрэглэгчийн мэдээлснээр уг явдлаас үүдэн 350.000 гаруй иргэн хохирчээ. И Хон Хён Эхний үйлдлээрээ 26 тэрбум вон, хоёрдахь үйлдлээрээ 2-4 их наяд воны хохирол учруулсан байна. 

И Хон Хён эхнэр Кён Ми Рэгийн хамтаар олон нийтээс уучлалт хүсэх хэрэгтэй байсан ч үүний оронд "хохирогч"-ийн дүрд орж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь увайгүй үйлдэл байсан хэмээн нэгэн интернэр хэрэглэгч дурджээ. 

И Сын Ги энэ бүх маргааныг үл тоон бүх эрсдлийг үүрэн хуримаа хийнэ хэмээж байсан. Харин тэд хуримын бэлэгт ирсэн мөнгийг ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивлахаар болжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top