Дэлхийн алдарт "BTS" хамтлагийн гишүүд ээлж дараатайгаар цэргийн албанд татагдаж байгаа билээ. Хамтлагийн гишүүн Жин өнгөрөгч арванхоёрдугаар сард цэргийн албанд татагдсан. Цэргийн албанд татагдах хоёр дахь гишүүнээр J Hope нэрлэгдээд байсан бөгөөд тэрээр энэ сарын 18-нд цэрэгт татагдана хэмээн News1 мэдээллээ.
Тэрээр Ганвонду дахь сургалтын төвийн А хэсэгт элсэж үндсэн сургуулилтаа эхлүүлэх гэнэ. Таван долоо хоногийн турш үргэлжлэх үндсэн сургалтад хамрагдсаны дараа цэргийн ангид хуваарилагдах аж.
Уг мэдээлэлтэй холбоотой "Bighit music"-ийн зүгээс мэдээлэл хийлээ. Тэд "J Hope-ийн цэрэгт татагдах өдөр болон газрыг батлах боломжгүй гэдгийг ойлгоорой" гэжээ. Энэхүү мэдэгдэл нь J Hope-ийн аюулгүй байдлыг хангах үүднээс гаргасан мэдэгдэл байж болзошгүй хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглаж байна.
Хамтлагийн гишүүн Жинийг цэрэгт татагдах үеэр хэт их шүтэн бишрэгч цуглахаас сэргийлэх арга хэмжээ авч байсан. Түүнийг цэрэгт татагдах үеэр тухайн бүс нутагт ирэх жуулчдын тоо эрс өссөн.
Мөн орон нутгийн удирдагууд ачаалал нэмэгдэнэ хэмээн тооцоолж орон нутгийн гал түймэр унтраах анги, цагдаа болон бусад онцгой байдлын үед ажиллах ажилчдыг дайчлахаар төлөвлөж байсан. Онцгой байдлын үед тусламж үзүүлэх түргэн тусламжийн машинуудыг ч мөн ажиллуулахын сацуу 270 орчим цагдаагийн алба хаагчид эргүүл хийж, аюулгүй байдал хангасан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Кпопын алдартнуудаас эдний хамтлаг л хамгийн гайхалтай нь шүү, бусад нь алдартай ч гэсэн эд нар арай өөр. илүү даруухан, хүнлэг. Чадварын хувьд ч илүү. Бас сэтгэл гүнд хүртэл дуулдаг шүү. Цэрэгт явах нь тэдний амжилтыг саарууллж байгаа юм. Атаархал маш их байдаг бололтой. Ялангуяа эх оронд нь эр эмгүй л ттэдэнд атаархдаг. Эднийг дуурайдаг, бас үхтэлээ атаархдаг. Яг алхсан мөрөөр нь явдаг хамтлагууд ч байна.
eh orondo hiij giigulsen zviltei, delhi dayar uurin gsen shvten bishregch nartai hvmvs uur ymoo. hvn bolgon baharhdag gej bgaam aygvvvvvv istoi l mundag hvmvs ymooo