Н.Удаанжаргал нүүрсний сонсголд ЦАХИМААР ОРОЛЦОХ хүсэлт гаргажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гаднын улс руу зугтсан этгээдүүдийг албадан авчрахаар Монгол Улсын Засгийн газар “Шувуу” ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ. 

“Шувуу” ажиллагаагаар эхний ээлжинд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Монголд авчран, цагдан хориод байгаа бол дараагийн ээлжинд "Тавантолгой Төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг албадан авчирна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн.

Гэвч Н.Удаанжаргал Монголд ирэлгүйгээр нүүрсний хэргийн Нээлттэй сонсголд гадаадаас цахимаар оролцох хүсэлт гаргажээ. Улмаар түүнийг сонсголд цахимаар оролцох боломжтой эсэхийг хууль, эрх зүйн хүрээнд судалж байгаа гэдэг мэдээлэл байна.

Сануулахад, "Тавантолгой Төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нь 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр БНСУ руу хил давсан бөгөөд түүнийг Монгол Улсыг орхин гарснаас хойш таван сарын дараа нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан байдаг. 

Улмаар “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад пасспортыг нь хүчингүй болгож, дансыг нь битүүмжилснээр Аргентин Улсад байгаа гэж байршлыг нь тогтоогоод байгаа юм.

Хэдийгээр яллагдагч Н.Удаанжаргал Монголд байхгүй ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Түүнээс 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илэрсэн гэх мэдээлэл бий.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.59) 2023 оны 05 сарын 11

юун даварчихсан гар вэ тэр 5ш ажиллагаагаараа авчираач хулгайчыг ярилцлага өгсөн болоод бултаад алга болно биздээ новшнууд монголдоо авчирч шоронд нь суулга тэгвэл үнэн ээ хэлж магадгүй хулгайч нар

1  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 05 сарын 11

buur tor daramtlax ny uu? baugaa gazraas avchirch chadax baikhaa

1  |  0
Уншигч(66.181.188.169) 2023 оны 04 сарын 18

Монголд байгаа бүх мөнгөн хадгаламж, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нь хураан авч хүүхдийн байгууллагад шилжүүлэх хэрэгтэй. Энэ нөхөр хаа зайлаа аж, ирж л таарна, авчирч л таарна.

1  |  0
Зараа(124.158.64.71) 2023 оны 04 сарын 18

шоронд цахимаар ял эдэлж болохнээ, ккк. hi tech хөгжлийг өөрийн тархиндаа тохируулж ойлгоно гэж үүнийг л хэлэх бх даа

0  |  0
Уншигч(122.201.24.72) 2023 оны 04 сарын 18

Яанаа ичих нүүр алгаа аав ээж нь энэ хүүхдээ ичих булчирхайтай төрүүлсэнгүй шунал хүнийг шулам алмас болглдог хулгайчийн хүүхэд хулгайч хүүхдүүд чинь бас хулгайчуу

0  |  0
ЗОЧИН(202.9.40.158) 2023 оны 04 сарын 18

БУСАД НЬ ТҮҮНИЙГ ЭЛЭГЛЭЖ АЛИАЛЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ АРАЙ Ч

1  |  0
зочин(202.9.40.158) 2023 оны 04 сарын 18

ДАВАРЧИХСАН ГАР УУ???

1  |  0
zzzz(66.181.178.39) 2023 оны 05 сарын 11

daapaalj baikh shiw dee

1  |  0
Top