Т.Аюурсайхан: Олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 13.30 цаг хүртэл түр хойшиллоо. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан "Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Нүүрсний гэх хэргийн сонсгол болно. Үүгээр ямар хүмүүс холбоотой, ямар асуудал байгаа, ямар шатандаа яваа гэдгийг аль болох хурдан хугацаанд явуулж, арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Тэгэхгүй бол хэтэрхий олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Би асуудлыг нэг талд гарна гэдэгт итгэлтэй байна. Надтай холбоотой нүүрсний хэрэг огт байхгүй. Энэ бол гүтгэлэг, эрүү шүүлт гэж үзэж байна" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.179) 2023 оны 09 сарын 12

Энхийн цагаан тагтаа байсан юм гэж ярих ч яахав дээд тэнгэрийн хуурч чадахгүй шүү нүгэл чинь нүдээрээ гарах байх шүү

0  |  0
Top