Б.Ганхуяг: Надад шанага ч нүүрсний асуудал байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 13.30 цаг хүртэл түр хойшиллоо. 

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Энэ хэрэг дотор надтай холбоотой  зургаан үйлдэл бий. Нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй. Анх 2023 оны хоёрдугаар сарын 8-ний өдөр цагдан хорьсон. Намайг жагсаал цуглаан зохион байгуулсан, санхүүжүүлсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон. Есөн сарын дотор нэг ч мэдүүлэг аваагүй, нэг ч үг асуугаагүй Дараа нь нүүрсний хэрэг гэж гарч ирсэн, нүүрстэй холбоотой 50-60 хэрэг мэдүүлэг авсан, тэр дотор нэгийг нь үйлдээгүй. Одоо нийгэмд яваад байгаа УИХ-д Ажлын хэсэг байгуулсан байна. Байнга нүүрс ярьж байна, надтай холбоотой нэг ч асуудал байхгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.97.12.220) 2023 оны 09 сарын 12

zugeer bhad chin shalgaad bgaa yum bich buh hurungu huraalgaj shorond ochij humuuj dee

0  |  0
Top