Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.09.12/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж байна.
Өнгөрөгч наймдугаар сарын 30-ны өдөр уг хурал эхэлсэн боловч хойшлоод байсан бөгөөд уг хуралд яллагдагч нар биеэр оролцохоор ирсэн юм.
Энэ үеэр Т.Аюурсайхан "Намайг өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагаас олон удаа дуудсан. Би дуудах бүрт нь очиж байсан. Надад холбогдуулсан хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна, итгэж байна. Мөрдөн шалгах ажиллагааг хурдан, үнэнг нь олоод өгөөсэй гэдэг өнцгөөр хандаж байна. Тийм ч учраас надад нууж хаах зүйл байхгүй. Шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй гэж үзэж байна" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгч байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )