“Neuralink” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа хиймэл оюун ухаанд суурилсан “TruthGPT” чатбот гаргахаар зэхэж байгаа талаар ярьжээ.
“TruthGPT” чатбот нь үнэнийг эрэлхийлж, дэлхийн ертөнцийн мөн чанарыг танин мэдэхийг хичээх болно гэж Маск онцолсон байна. Түүний хэлснээр, аюулгүй байдлын хувьд энэ нь зөв замнал. Учир нь “TruthGPT” чатбот хүн төрөлхтөнд хор, хөнөөл учруулах зорилгогүй. Зөвхөн дэлхийн ертөнцийн танин мэдэхэд л өөрийгөө зориулах аж. Үүнтэй зэрэгцэн Илон Маск АНУ-д хиймэл оюун ухааныг хянах яам байгуулахыг уриалжээ.
Хиймэл оюун ухааны салбарыг зохицуулахыг дэмждэг Илон Маск хиймэл оюун ухааны боловсруулалтад нухацтай хандаж, тусгай зохицуулагч агентлаг байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Түүний хэлснээр, хоол хүнс, эм, автомашин үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарт тусгай лиценз, дүрэм журам үйлчилдэг. Яг ийм дүрэм хиймэл оюун ухааны салбарт чухал шаардлагатай. Ингэснээр хүн төрөлхтөнд хэрэгтэй хиймэл оюун ухаан хөгжүүлэх боломжтой болно гэж тэрбумтан үзэж байна. Тэрбээр мөн интернэтэд хэт их итгэх хэрэггүй хэмээн зөвлөжээ.
“Хүмүүс интернэтэд итгэх ёстой гэж би бодохгүй байна. Харин тэрбээр худалдаж авсан “Twitter” нийгмийн сүлжээг интернэт дэх бага ч гэсэн итгэлцлийн орон зай болгон хөгжүүлэх зорьж байна” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )