“SpaceX” түүхэн дэх хамгийн том пуужин тээвэрлэгч дэлбэрэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компани хоёр дахь оролдлогоор хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том “Super Heavy” пуужин, “Starship” сансрын хөлгийг пүрэв гарагт хөөргөсөн.

Эхний оролдлогыг бодвол хөлөг тээвэрлэсэн пуужин газраас хөөрсөн хэдий ч дөрвөн минутын дараа дэлбэрчээ. Төлөвлөгөө ёсоор “Super Heavy” пуужин хөөрсөн даруйдаа буцаж газардах, “Starship” сансрын хөлөг цааш сансарт гарах ёстой байв. Гэвч хөлөг онгоц пуужин тээвэрлэгчээс тасарч чадалгүй, дэлбэрчээ.

Осол болсон ч “SpaceX” компани энэхүү туршилтыг амжилттай болсон гэж мэдэгджээ. Учир нь пуужин тээвэрлэгч, хөлөг онгоц газраас хөөрч чадсан. Илон Маск дараагийн туршилт хэдхэн сарын дараа болно хэмээн мэдэгдсэн байна.

Хожим нь тус компани системийг санаатайгаар устгасан гэж мэдэгдэв. Хөлгийн хэд хэдэн хөдөлгүүр жагсаалаас гарсны улмаас өндрөө алдаж, эргэлдэж эхэлсэн байна. Тиймээс хөлөг онгоц, пуужин тээвэрлэгчийн нислэг дууссан программыг ажиллуулсан гэж тус компани онцолсон байна. “Starship” сансрын хөлгийг хөөргөх эхний туршилт өнгөрсөн долоо хоногт болсон билээ.

Аварга пуужин

“Starship” хөлгийн өндөр 120 м ба түлхэлтийн хүч нь түүхэнд бүтээж байсан сансрын хөлгүүдийн хүчин чадлаас хоёр дахин их юм. Төлөвлөгөө ёсоор, хөлөг дэлхийн бөмбөрцгийг бараг бүтэн тойрох учиртай байжээ. Системийг хөөргөсний дараа “Starship” пуужингаас салж, өөрийн хөдөлгүүрээр нислэгээ үргэлжлүүлэх ёстой байв. Ингэхдээ дэлхийн тойрог замд зургаан минут 23 секундэд хүрч, улмаар 90 минутын дотор дэлхийг бараг бүтэн тойрсны дараа Номхон далайд буух ёстой байжээ.

Илон Маск “Starship” хөлөг пуужин үйлдвэрлэл, сансрыг эзэмших салбарыг үндсээр нь өөрчилнө гэж үзэж байна. Хөлөг онгоцыг дахин ашиглахаас гадна өдөр хэд хэдэн нислэгээр хүн болон ачааг сансрын тойрогт хүргэх боломжтой байхаар бүтээсэн. Маск “Starship” нь энгийн хүмүүсийг гараг хооронд аялуулах эрин үеийг эхлүүлэх тээврийн хэрэгсэл хэмээн үзэж байна.

100 хэт авиан онгоцны хүчин чадал

“Starship” системийн дээд болон доод хэсгийг тус тусад нь туршсан бөгөөд даваа гарагт анх удаа хамтад нь туршжээ. Пуужинг өмнө нь харьцангуй бага өндөрт хэд хэдэн удаа туршиж байв.

Системийн доод хэсэг болон “Super Heavy” нь 33 хөдөлгүүр бүхий аварга хурдасгуур юм. Системийг хөөргөх үед түлхэлтийн хүч 90 хувьд хүрч, доод хэсэг нь пуужингийн хүчин чадлыг 70 меганьютонд хүргэх ёстой. Энэ нь Concorde дуунаас хурдан 100 онгоцыг хөөргөхөд хүрэлцэхүйц хүч гэсэн үг юм.

Асар хүчтэй хэт халалтыг шийдвэрлэхийн тулд пуужинг тусгай хамгаалалтын давхаргатай бүтээжээ. Зохион бүтээгчдийн ярьснаар, анхны газардалт ус руу хэвлийгээр шумбан орохтой төстэй байх бол цаашид пуужин тээвэрлэгч ч тэр, хөлөг онгоц ч тэр хяналттай буулт хийж, дахин ашиглах боломжтой болох юм. Харин “Super Heavy” хурдасгуурын хувьд “SpaceX” компани Номхон далайд хөндлөнгөөр нь буулгахаар төлөвлөж байжээ. Пуужин усны мандал дээр хэсэг хугацаанд тогтсоны дараа усанд унагаж, живүүлэх аж.

Маскийн амбиц

“SpaceX” компанийн энэхүү туршилтыг АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг анхааралтай ажиглаж байна. Ирээдүйд саран дээр хүн буулгах ёстой “Starship” хөлгийг бүтээхэд НАСА агентлаг гурван тэрбум ам.долларын санхүүжилт олгосон. Харин тус компанийн зөвлөх Гаррет Райзманы хэлснээр, Илон Маск нарны аймгийн гүнд нэвтэрхийг хүсэж байна.

Туршилт бүтэлгүйтсэний дараа Илон Маскийн хөрөнгө 13 тэрбум ам.доллароор буурчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(61.102.147.37) 2023 оны 05 сарын 01

Haha Americuud huguu chirch bnaa..

0  |  0
Иргэн(202.131.225.197) 2023 оны 04 сарын 22

Саран дээр буусан гэж үлгэр биелэлээ олох цаг хол байгааг харуулж. Хэзээ нэгэн цагт хүн саран дээр хөлөө тавих болтугай

0  |  0
Top