Оросын тал “Армата” танкийг Украинд хэрэглэж эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 25

 

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины цэргийн байршилд цохилт өгөх зорилгоор хамгийн сүүлийн үеийн Т-14 “Армата” танкаа хэрэглэж эхэлжээ.

Т-14 “Армата” танкийг танк эсэргүүцэгчээс хамгаалах тусгай хуягаар тоногложээ. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн “Армата” танкийг Донбасс дахь цэргийн полигонд сургуулилтад хамрагдсан байна. Анх тус загварын танкийг Сирид туршиж байжээ.

Т-14 “Армата” танк нь олон давхар хуягтайгаас гадна шинэ динамик “Малахит” болон идэвхтэй “Афганит” хамгаалалттай гэнэ. “Армата” 2А82-1М буугаар тоноглогдсон ба найман км зайн тусгалтай удирдлагатай пуужин хэрэглэх хүчин чадалтай гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх оронч(202.21.118.178) 2023 оны 05 сарын 19

ОХУ энэ дайнд асар их хүлжжцтэй хандаж байгаа бөгөөдь хот сууринь энгийн иргэдийн амь насыг аль болох хөндөхгүй байх үүднээс тусгай ажиллагааг явуулж ирлээ. Харамсалтай нь фашист дэглэмь ардчилал гэж худлаа ярьсан ЕХ болон НАТО-н эвсэл зорилаодоо хүрэхийн тулд тэр дундаа Англи, Нидерланд, Польш, балтийн 3-н улс нь АНУ-н талыг тууштай дагадаг тэргүүнүүд турхирч дайныг өөр түвшинд гаргахаар бэлдсэн тул орос одоо нилээн шийдвэртэй арга хэмжээ авхаар болж байна.

1  |  0
эмээ(202.21.108.40) 2023 оны 04 сарын 26

Эхлээд хуучин зэвсгээ дуусгадаг аль ч улс, бас нэг их аймшигтай зэвсэг хэрэглэх дайн ч болоогүй шүү дээ, Дэлхийн улсууд ч укрианд хуучин зэвсгээ л нийлүүлдэг байх, одоо л битгий аймшгийн дайн болоосой, энхийн хэлэлцээр хийх эрх укрианд байдаг бол хэлэлцээр хиймээр л санагдах юм, монгол ч яахав төвийг сахиад маи цалин хулгайтайгаа л тэмцмээр байна,

0  |  0
Зочин(202.126.89.145) 2023 оны 05 сарын 19

Амархан ялна гэж тооцоод бүтэлгүйтсэн, одоо арай өөрөөр үзэх нь дээ, иванууд

1  |  3
Top