Өнөөдөр Буриадад Сугунды буюу Оросын буддын шашны заншилтай сангха байгууллагын дээд хурал болж, ОХУ-ын Буддын шашны тэргүүн, XXIV Бандида Хамба лам Дамба Аюшеевийн ажлын тайланг авч хэлэлцлээ. Дамба Аюшеев өнгөрсөн таван жилд болсон үйл явдал, цар тахал, Украин дахь цэргийн тусгай ажиллагааны үе дэх үйл ажиллагаагаа тайлагнав.
Ингээд ОХУ-ын 49 дацан, дуганыг төлөөлсөн 210 гишүүн санал нэгтэйгээр Дамба Аюшеевийн бүрэн эрхийг таван жилээр сунгах шийдвэр гаргалаа.
Буриадын бандида хамба ламын ширээнд Лубсан Нима Дармаев /1946-1956/, Еши Доржо Шарапов /1956-1963/, Жамбал-Доржо Гомбоев /1963-1982/, Жимба-Жамса Эрдынеев /1982-1990/, Мүнхэ Цыбиков /1990-1993/, Жамъян Шагдаров /1993-1994/, Будаев Чойдоржо /1994-1995/ нар сууж байжээ.
Оросын "Буддын шашны заншилтай сангха" байгууллагыг 2005 оноос удирдаж яваа XXIV Бандида хамба лам Дамба Аюушеев нь Чита мужын Красночикойн аймаг Шаргалжин /Бурсомон/ нутагт 1962 онд мэндэлсэн. "Ирэх наран, ээлжих төр" гэдэгтэй буриад угсаатны нандин шүтээн болох олон дацан дугануудыг, суваргуудыг сэргээсэн байдаг. Тэрээр Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны дээд сургуулийг төгссөн. Дамба Аюушеев нь 1991 онд Хиагт аймгийн Балданбрайбүн дацангийн ширээтээр сонгогдож, Цогчэн дуганы барилгын ажлыг эхлүүлэн явуулсан байна. Ингээд 1995 онд Бандида хамба ламаар дахин сонгогдон одоо хүртэл ажиллаж байна. XXIV Бандида хамба Д.Аюушеев нь ОХУ-ын еренхийлегчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүн, АБЭТБХ-ын дэд ерөнхийлөгч, Оросын шашин хоорондын зөвлөлийн гишүүн зэрэг олон сонгуульт ажлыг давхар хашдаг байна.
Түүнтэй хийсэн ярилцлагыг сонирхоно уу. Дамба Аюшеев: Итгэл хамбын сүмийн лам заавал МОНГОЛ ХЭЛ сурах ёстой
Сэтгэгдэл ( 0 )