Сонгуулийн өмнө хуулиа өөрчлөх юм аа, Сонгуулийн тухай хуульд шүү гэлцэх. Энэ нь хоёр талтай бас болох юмыг бататгана, болохгүйг олонхийн саналаар солино өөрчилнө. Гэхдээ намуудын саналаар гэдэг чинь л зохимжгүй үг л дээ. Монголын 37 намуудын дотор МАН-аас бусад ямар ч нам нийгмийн бүрэн төлөөлөл болж байгаа эсэхэд бид ердөө анзаардаггүй анхаардаггүй. Зарим нь нэр өгөөд тамга аваад нам болчихно, нэг гишүүнтэй тэр нь дарга нь ч гэх үү юу вэ, ийм л байдаг. Түүний цаана ард түмэн монголоо гэх ямар хүсэл ямар эрх ашиг оршдгийг би мэдэхгүй, гэтэл Монголын бүх намууд улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ 801 гишүүний бүртгэлээ өгдөг. Гэтэл тэд нь зөвхөн Улаанбаатар хотоор л хязгаарлагддаг хөдөөгийн бодлоготой хөдөө сум, аймагт салбартаа үүр хороотой нам хоёрхон байгааг бид мэднэ.
2020 онд Улсын Их Хурал, Орон нутгийн ИТХ-д өрсөлдсөн найман намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, амлалт нэр дэвшигчийнх нь хэлсэн бичсэнийг харьцуулан судалж үзэхэд, тэдний үг бараг адилханаас гадна, нэгээс бусад нь хэт туйлширсан амлалттай нь харагдсан. Эдгээрээс харахад, намуудын нийт масс нэр дэвшигчийн хөгжлийн алсын хараа намуудын улс төр ёс суртахууны байдал эх орны хөгжлөө гэх чадвар ямарыг дүгнэн хэлж аль нь хүний нөөцийн чадамж сайтай, ард түмэн сонгогчдод итгэх итгэл төрүүлэх чадал чансааг нь амархан олж харж болдог. Ихэнх намуудын мөрийн хөтөлбөр хэт бодит байдалдаа буугаагүй сэтгэлийн хөдлөлд суурилсан улс төржсөн сэдвээр дүүрэн, нэр дэвшигчдийн сурталчилгааны арга барил нь өрсөлдөгчөө муулах харлуулах мушгих чиглэлийг хатуу барьсан шинжтэй байдаг. Монгол хүний яс маханд шингэсэн нэгэн бичигдээгүй үнэн байдаг. "Тэр бусдыг муулсан хүнийг хэзээнээсээ энэ нь ч дээ олиггүй түүхий муу хүн" гэлцдэг юм билээ. Намууд, монгол хүний амьдрал хөгжлийн алсын зорилгод, байгуулах гэж зорьсон нийгмийнхээ зөрчлийг арилгахад чиглүүлсэн нэг ч үггүй байдаг нь бид ямархуу боловсон хүчинтэйг амархан олж харж болдог. Түүнчлэн бүх намууд адилхан нэг зүйл нь халамжинд түшиглэсэн амлалт, бодлого нь адил байдаг. Тэгвэл Монголын намууд бүгдээр социольный нам юм байна гэх бодол төрүүлдэг. Гэтэл амьдрал дээр гараад хамтарч зүтгэх үйлсээс хальтирч сөргөлдөгчид, үгүйсгэгчид, мушгигчид баруун зүүн соцдек ба либериалууд болж хувирдаг нь гайхширал төрүүлдэг юм. Намуудын байдал нэг иймэрхүү. Гэтэл энэ олон нам хамтраад нэг тал руу хараад зүтгэвээс улс эх орон хурдан хөгжмөөр, тэгдэггүй нэг нь нөгөөгийнхөө зүтгэл бүтээл хийсэн хийх ажлыг баялагтай нь бүтээмжтэй нь хүнтэй нь үгүйсгэн харлуулж устгагчид болчихсон завхөн мөнгөнд шүлэнгэтсэн, хэт эдийн засаг хөрөнгөнд шүтлэгтэй намууд, олширсон нь бидний хөгжилд, бүр хүний амьдралд том саад учруулсаар 30 жилтэйгээ золголоо. Тэгвэл иймэрхүү намуудад нийгмээс ч хууль тогтоомжоос ч хариуцлага ноогдуулах ямарч эрхзүйн үйлчлэл байдаггүйг бас энд хэлмээр сануулмаар. Юу вэ гэвэл, нам байгуулаад, УИХ, Орон нутгийн сонгуульд нэг ч суудал аваагүй улсын хөгжлийн хүчин зүйлд улс төрийн бодитой хүчин зүйлийг үзүүлж чадаагүй харин ч нэг намын эсрэг нөгөө намын нэр дэвшигчийн санал хуваахаар сонгуульд оролцох "хоролгон" улс төр хийж үйлчилсэн намаасаа мөнгөн шан авдаг ийм л наманцар хэтэрхий олширсон нь дэндүү бид төргүй, засаггүй, хууль, шүүхгүй юм шиг явж байгааг ч хэлмээр. |
Улсын дээд шүүх намыг бүртгэж баталгаажуулдаг нь үнэн юм бол, намд улс төр ёс суртахуун хуулийн хариуцлага тооцох механизм байхгүй. Ер нь Улсын Их Хурал чухал чухал хууль батлахдаа дандаа дутуу юм хийгээд, хариуцлага тооцох асуудлаа санаатай юм шиг үлдээдэг…
Сонгуулийн өмнө дандаа л сонгуулийн хуулиараа оролддог гэж, үүнийг улс төрийн тогтворгүй байдал гэмээр. Хэн нэгэн чадваргүй намын дарга хүчтэй улс төр хийж, хэн тухайн эрх баригчдад хүчтэй шахалт шантааж хийнэ. Түүнийг аргагүйдэн дагаж хуульдаа гар хүрдэг аялдан дагалддаг байдлын л нэгэн бодит байдал. Улс төрд буулт хийх соёл байдаг ч, тэр буулт хэмээс хэтэрвээс улсын хөгжилд ч жирийн иргэдийн амьдралд ч муугаар нөлөөлдгийг нэг ч нам нэг ч улстөрч анзаарсангүй. Үүнийг улстөрчдөд зөвхөн намын ялгаа нь сонгуулийн өдрүүдэд илэрч бусад үед цүнк, түрүүвч бодлогоо нэгтгэдэг, нэгэн бодлын биенээ далд дэмжигчид болж, зөвхөн хувийн эрх ашгаа л боддог юм байна гэдгийг ард түмэн бид маш сайн ойлгодог болжээ. Ийм болохоор сонгогч бидэнд хийж чадах ганцхан зүйл ганцхан чадвар үлдсэн. Тэр бол улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын амин чухал асуудал болох улсын хөгжлийн хурдасгалд түлхэц үзүүлэх, хүн ардын амьжиргаанд хүчтэй нөлөөлөхүйц, үйлдвэржилт ажлын бодит шинэ байрны асуудал, нөгөө талаар, зах зээлийн нийгмийн төрийн бодлогын амин чухал асуудал болох үнэ ханшийн төрийн зохицуулалт зоригтой хийх намаа түүний нэр дэвшигчийг сонголтоо болгоод шаардаад шахаад суух арга зам үлдэв шүү гэж улс төржив өө, сонсогтун!
Харин сонгогч бид нам дэмжихээсээ илүүц намын хөтөлбөр дээр өргөн шүүмж саналаа өрнүүлж, түүнд ухаалаг дүгнэлт гаргаад дэвшүүлсэн хүнийх нь чанар чансаанд улс төрийн "хүн бүтээгдэхүүн"-д үнэ цэнэтэй саналаа өгдөг бол маргаашийн бидний амьдралд өөрчлөлт гарах биш үү гэх шинэхэн ухаарал тодров. Бодогтун! Харин Үндсэн хуульд өөрчлөлт хийх, хийх ч хэрэгтэй. Одоогийн УИХ-ын гишүүдээс гадна, иргэдийн саналыг сонсох төлөөллийн багийг уих-ын танхимд таслах эрхгүй суулгавал зүйтэй гэж бодно.
Үүнд,
-Төрийн сүлдээ солих,
-УИХ хурлаа 108 гишүүнд багтааж батлах,
-УИХ-ын болон бүх шатны хурал засгийн бүрэн эрхийг зургаан жил болгох,
-Намуудын хуулиа ул суурьтай батлах намуудад хариуцлага тооцдог болгож, мөнгөний сонгуулиас татгалзах,
-Сонгуулийн санал авах байрны тоог олон болгох,
-Иргэдээ төлөөлөх мандатын тоог хүн амын тоотой харьцуулж олон болгох,
-Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохыг хэвээр хадгалах,
-Аймаг, нийслэлийн ИТХ-ыг сум, дүүргээс 1-2 мандаттай орон тооны төлөөлөлтэй болгох хотын дарга, Засгийн газрын гишүүн байх,
-Үндсэн хуульдаа үнэ ханшийг төрөөс зохицуулах асуудлаар төрийн бодлогоо тодорхойлох зэрэг өөрчлөлт онцгой чухлыг онцлов.
Өнөө цагийн монголын улс төрийн байдал нэг иймэрхүү. Цаашид яахыг харах л үлдлээ.
Сэтгүүлч Ц.Ядамсүрэн
Сэтгэгдэл ( 0 )