Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй тус хуралдаанд Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох үгсийг тоймлон хүргэж байна.
- Монголд хүн засаглахгүй, хууль засаглана. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй. Би дахин зургаан жилээр өөрийгөө сонгохгүй. Би парламентын засаглалыг дэмжиж ирсэн, цаашдаа ч дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдье.
- Би ард түмнийхээ талд хатуу зогсоно. Ард түмнээ сонс. Энэ залуус 20 хоног юуны төлөө зогсоод байгаа юм. Та нар ард түмнээ сонсооч ээ!
- Хамтарсан засаг энэ хүрээд тарж байгаад харамсаж байна. Би тултал дэмжсэн. Яагаад тарсан шалтгааныг надаас биш Ерөнхий сайдаас асуугаарай. Хэн санаачилсныг та нар мэдэж байгаа.
- Би хулгай хийж байгаагүй. Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гадныханд 50 сая вонноор зарж байгаагүй. Би таван нам дамжаагүй. Ард түмнээсээ урваагүй. Анд нөхдөөсөө ч урваагүй.
- Хулгай хийсэн хүн хариуцлагаа хүлээнэ. Ард түмний өмч бол ард түмний өмч.
- Бусдыг гүтгэж, доромжилдгоо одоо зогсоо. Үг дуугарсан хүнийг эр, эм гэхгүй ямар муухай харлуулж, доромжилдог юм бэ. Арай дэндэж бгаа юм биш үү.
- Асуудлаа шийд. Ах дүү нараа бодож, албан тушаалд шигдэх хэрэггүй. Худал ярьж болохгүй. Хулгай хийж болохгүй.
- Ард түмнээ битгий шар махтай нь хатаагаад бай. Ямар нэгэн хатгаасгүйгээр энэ олон залуус ямар эмх цэгцтэй жагсаж байгааг хар. Шинэ үеийн залуус ингэж өсч байгаад би их бахархаж, баярлаж байна.
- Надад ганц л айдас байдаг. Ард түмний итгэл алдрах вий гэдгээс л би айдаг.
- Би дөрвөн удаа албан тушаалаас татгалзаж байсан. Албан тушаалд битгий шигд. Удирдагч хүн ухрах үедээ ухарч, урагшлах үедээ урагшилдаг юм. Ард түмнээсээ уучлалт гуйх чадвартай байх ёстой.
- Би хэзээ ч хулгай хийж байгаагүй, би ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гаднынханд 50 сая вонноор зарж байгаагүй, би таван нам дамжиж яваагүй, би анд нөхдөөсөө урваж байгаагүй шүү. Би хэзээ ч ард түмнээс урвахгүй, үргэлж ард түмний талд байна.
- УИХ-ын гишүүд та бүхэн ард түмнээ бод, ард түмнээ сонс. Битгий нүдний булай бол.
- Хэрвээ та нар ард түмний хүсэл сонирхлыг хангаж чадахгүй, залуусын үгийг сонсохгүй бол ард түмэн тэс өөрөөр бас ярьж чадахаар байна шүү.
Шаардлагатай бол би дахин өөрийн байр сууриа илэрхийлэх болно.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ үйлдлээрээ итгэл алдсан уу
Энэ хулгайчийг зайлуулцгаая.