Л.Оюун-Эрдэнэ: Дараагийн Ерөнхий сайдад амжилт хүсье

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 06 сарын 03

Өнөөдөр /2025.06.03/ Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний Засгийн газар бүрэн эрх хэрэгжүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа.

Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын Намын журмын нөхөд, ард түмэндээ баярлалаа.

Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт талархал илэрхийлье.

Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” уриан дор Хамтарсан Засгийн газрыг байгуулахад улс төрийн манлайлал үзүүлж, хамтран ажилласан Ардчилсан нам, намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, намын дарга Т.Доржханд нарт болон парламентад суудалтай намын удирдлагууд, хамтран ажилласан Засгийн газрын нийт бүрэлдэхүүнд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын нийт гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй.

Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй.

Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.80) 2025 оны 06 сарын 04

Мэдээж дахиад нэг хулгайч нь гарна тийм л тогтолцоотой улс дараагийн 9сайд удахгүй нь мэдээж ингээд төрөөр тоглогсод ээлжлэнэ

0  |  0
балай(67.171.160.15) 2025 оны 06 сарын 04

тэр огцор гээд жагсаад байсан гөлөгнүүд ирээдүйгээ чөтгөрт худалджээ хөөрхий

1  |  0
балай(67.171.160.15) 2025 оны 06 сарын 03

тэр огцор гээд жагсаад байсан гөлөгнүүд ирээдүйгээ чөтгөрт худалджээ хөөрхий

0  |  0
балай(67.171.160.15) 2025 оны 06 сарын 03

тэр огцор гээд жагсаад байсан гөлөгнүүд ирээдүйгээ чөтгөрт худалджээ хөөрхий

0  |  0
балай(67.171.160.15) 2025 оны 06 сарын 03

тэр огцор гээд жагсаад байсан гөлөгнүүд ирээдүйгээ чөтгөрт худалджээ хөөрхий

0  |  0
Олон(14.1.81.172) 2025 оны 06 сарын 04

Баялагийн сан, хөрөнгө хураах, 34-50 хувь бүгд будаа!!!\nЭрдэнэтээс эхлээд хураагдсан 37 үйлдвэр уурхай, 987 лицензи буцаад элбэгдорж, сахал э нартаа очлоо!\nЦар тахлын үед Эрдэнэтээс ард олонд үзүүлсэн тусламжийн мөнгөө элбэгдорж сахал 2 буцааж авах гэнэ\n

2  |  0
сс(66.181.168.82) 2025 оны 06 сарын 04

өөрөө тэр аалзны шүлсэндээ орооцолдож, орлогоо нотолж чадахгүй хүртлээ авилгад идэгдэж, муу хэлээд байгаа хүмүүстэйгээ адил болсоноо яагаад мэдрэхгүй болтлоо ваакумжигддаг байнаа. буруугаа өөрөөсөө хай, ингэх тусам улстөрийн үхдэл болж байгаагаа ойлгож байна уу

0  |  2
Close menu