Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн шөнийн 04:00 цаг өнгөртөл үргэлжилж, “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 10 гаруй цаг хэлэлцэж, гишүүдийн олонхи Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй гэх асуудалд санал нэгдсэн. Ийнхүү 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
Дараагийн Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай. Өөрөөр хэлбэл ирэх долоодугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Гэсэн ч энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм.
Шинэ Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэрс хүчтэй яригдаж байгаа бөгөөд шинэ Засгийн газрын кабинет бүрдэж, сайд нарыг томилох хүртэл одоогийн сайд нар ажлаа үргэлжлүүлэн хийнэ.
Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдын суудлаас огцорсон ч УИХ-ын гишүүн хэвээр үлдэж буй. УИХ-ын гишүүний хувиар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах түүнийг гишүүний суудлаас буух хүртэл АТГ яллагдагчаар татах, мөрдөн шалгах боломжгүй юм.
Сэтгэгдэл ( 2 )
ANUSDI BOOW XXNO80955877VANXANDI
ЗГ бол кабинетын зарчмаар хариуцлага хүлээдэг учи өмнөх ЗГ-т ажиллаж байсан нэг ч сайдыг шинэ бүрэлдэхүүнд оруулахгүй байхыг хүсье.