Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах авто угаалгын газарт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ 21 настай, эрэгтэй “Б”-ийн биед мэс хэрэглэн халдаж амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаажээ.
Цагдаагийн алба хаагчид эрэн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж илрүүлэн, хэргийн газраас эд мөрийн баримтыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )