Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал хатагтай Тереза Хо-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт орох төслүүд, тэдгээрийн явц болон 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо.
Мөн зүүн азийн газрын захирал Тереза Хо Азийн хөгжлийн банк Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )