Үзэсгэлэнт Сун Хе Гё-ийн төгс арьсны энгийн жор

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Жүжигчин Сун Хе Гё саяхан өөрийн төгс арьсны нууцыг дэлгэжээ. Энэ жил 42 нас хүрч байгаа тэрээр анх дебют хийж байсан үе шигээ гэрэлтсэн залуу, толигор арьсныхаа нууцыг сүүтэй холбон тайлбарласан байна. 

Тэрээр бүлээсгэсэн сүү нүүрэндээ түрхэж хэрэглэдэг гэнэ. Ингэснээр арьсны үхэжсэн эд эсийг арилгаж, арьсны гүнд чийгшил өгч, цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг байна. 

Арьсны чийгшлээ хадгалахын тулд хүчтэй цэвэрлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн гэхээс илүүтэй чийгшүүлэх найрлага бүхий нүүр угаагч, бүлээн усаар угаах нь тохиромжтой. Үүнээс гадна сүүгээр нүүрээ угаах, сүүн маск тавих нь арьсыг чийгшүүлэхийн сацуу чийгийг хадгалах давхар нөлөө үзүүлдэг байна. 

Эрт дээр үеэс сүүг арьс арчилгаанд хэрэглэж эхэлсэн. Клеопатра хатан сүүнд усанд орж чийглэг, торгомсог байдлаа хадгалдаг байсан тухай түүх бий. Эртний Ромын эзэн хаан Нерогийн эхнэр Поппея хол замд гарахынхаа өмнө сүүнд угаал үйлдэж, арьс арчилгаандаа исгэсэн тараг хэрэглэдэг байжээ. 

Сүүнд агуулагдах AHA болон баялаг эрдэс бодис нь арьсыг чийгшүүлж, шим тэжээлээр хангаж, эрүүл байлгахад тусалдаг байна. Нүүрээ угаасны дараа сүүгээр зайлах, эсвэл нүүрэндээ түрхэж 20 минут болгоод угаах, өөр орцуудтай холин маск болгон хэрэглэх зэрэг хялбар бөгөөд түгээмэл арга арьсыг тань богино хугацаанд эрүүл бөгөөд толигор болгох шидтэй. 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
나영(202.55.188.113) 2025 оны 03 сарын 13

잘했다

2  |  0
Зочин(103.229.120.186) 2025 оны 03 сарын 13

Монголд ирээд нэг жил тойроод үзэхгүй юм байх даа, манай зуны нар, хаврын хавсарга, шороон шуурга, өвлийн хүйтэн, утаа энэ тэр дор нь дүрд нь оруулаад, байранд нь тавиад өгнө дөө, мянга сүү түрхээд нэмэргүй, кк

20  |  3
хангал(64.119.24.112) 2025 оны 03 сарын 13

нууцаа яг дэлгэлээ юу? хүн дээр тоглоно оо гэж нээрээ,

11  |  0
Иргэн(192.82.69.95) 2025 оны 03 сарын 13

Солонгосын цаг уур, түүндээ зохицсон хоол хүнс, амьдралын хэв маяг гэх мэт олон хүчин зүйлээс Солонгос хүний арьс харьцангуй залуу, толигор, цайвар харагддаг л даа. Мэдээж хэрэглэж байгаа тос, гоо сайхны бүтээгдэхүүн ч нөлөөтэй. Солонгос улсад очоод Солонгос хэв маягаар хэдэн жил амьдраад ирсэн Монгол хүний царай ч бас ямар гоё толигор харагддаг билээ.

20  |  1
Zochin(202.9.40.131) 2025 оны 03 сарын 13

Vneheer saihan bvsgvi .

6  |  0
Top