Ханхүү Харри яагаад хааны удмынхны хамт тагтан дээр зогсоогүй вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 07

Ханхүү Харри III Чарльз хааныг хаан ширээнд залах ёслолын дараа гэр бүлийнхэнтэйгээ хамт Букингемийн ордны тагтан дээр зогссонгүй. Түүний оронд ханхүү Уиллъяам, Кейт Миддлтон болон тэдний хүүхдүүд зэрэг хааны удмынхан зогсжээ. 

Гуравдугаар эгнээнээс титэм өргөх ёслолыг үзэж сонирхсон Харри болон Меган Маркл нар хүүхдүүдтэйгээ уулзахаар Калифорния руу яаравчилжээ. Хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр АНУ-руу буцсан тэд ийнхүү тагтан дээр зогсож чадаагүй байна.

Ханхүү Харри болон Меган Маркл нар 2021 онд хааны гэр бүлийн эрх ямбаас татгалзсан. Бие даан амьдрахаар шийдсэн тэд шоу бизнест хүч сорьж эхэлсэн бөгөөд III Чарльз хааныг хаан ширээнд залах ёслолд хүрэлцэн ирэх эсэх нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан. Хааны удмын гэр бүлийнхний тухай бичсэн ном нь багагүй шуугиан дэгдээсэн бөгөөд энэ удаад ч мөн тангараг өргөх ёслолд хэсэгхэн зуур саатсан нь харилцаа нь тааруу байгаагийн илрэл хэмээн олон нийт таамаглаж байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(176.252.9.104) 2025 оны 03 сарын 13

Харри ганцаараа ирсэн. Эхнэр Меган нь ирээгүй. Ингэж худлаа орчуулахаа больчооч!

1  |  0
Zochin(86.111.136.219) 2025 оны 03 сарын 13

Ene duup zaluu kamillagaas bolj iim bolj bga um

1  |  0
Top