Их Британийн иргэд "үүрдийн" хатан хаанаа дурсав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 07

Орон нутгийн цагаар 2023 оны тавдугаар сарын 6-ний өдөр III Чарльз хааныг хаан сэнтийд залах ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. III Чарльз хаан ийнхүү хаан ширээнд албан ёсоор сууснаар түүний гэргий Камилла хатан хэмээх өргөмжлөл хүртэв. Гэсэн ч Чарльз хааны анхны эхнэр Диана гүнжийн орон зайг өнөөг хүртэл шүтэн бишрэгчид нь үгүйлсэн хэвээр байна. Тэр дундаа титэм өргөх ёслолын үеэр түүний зургийг олон нийтийн сүлжээнд "Их Британийн хатан хаан үеийн үед Диана байх болно" хэмээх тайлбартайгаар нийтлэх болжээ. 

 

 

Диана гүнж хэрэв амьд сэрүүн байсан бол энэ удаагийн хаан сэнтийд залрах ёслол тэс өөр байх байсан тухай мөн дурджээ. Магадгүй Ханхүү Харри хааны гэр бүлдээ үлдэж, одоогийнхоос тэс өөр амьдралаар амьдарч байж ч мэднэ. 

III Чарльз хаан болон Диана гүнж нар ширүүн маргаан дунд гэр бүл зохиосон. Чарльз хаан гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн одоогийн хатан хаан Камиллатай удаан хугацааны турш нууцаар уулздаг байв.

 

 

Ээдрээтэй амьдралаар амьдарч байсан ч ард түмэндээ хайрлагдсаар ирсэн Диана гүнж 1997 онд автомашины ослоор таалал төгссөн. Нас барахаасаа хоёр жилийн өмнө хэзээ ч хатан хаан болохгүй хэмээн ярьж байсан тэрээр "Би хүмүүсийн зүрх сэтгэлд, зүрх сэтгэлийнх нь хатан хаан байхыг хүсэж байна. Гэхдээ би өөрийгөө энэ улсын хатан хаан болно гэж бодохгүй байна. Олон хүн намайг хатан хаан болгохыг хүсэхгүй байх гэж бодож байна. Олон хүн гэдэг нь гэр бүлийн бүтээсэн хүмүүсээ хэлж байгаа юм. Энэ гэрлэлт гурван хүнийх учраас хөл хөдөлгөөн ихтэй байдаг шүү" хэмээж байжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top