Тоглоомын талбайн савлуур бага насны хүүхдийн дээрээс унаж, гэмтээжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

Өнгөрөгч амралтын өдөр тоглоомын талбайд тоглож байсан бага насны хүүхдийн дээрээс савлуур унаж гэмтээсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын байрны тоглоомын талбайн савлуур таван настай хүүгийн дээрээс унажээ. Хүүгийн тоглож байсан савлуур суурь хэсгээрээ салж хүүхдийн гар гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.

Хүүгийн биеийн байдал амин үзүүлэлт сайн гэх бөгөөд түүнийг ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтүүлэн эмчилж байна.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа гэх ба хэрэгт тухайн тоглоомын талбайг тохижуулсан компанийн хамааралтай хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top