Украинд энхийг тогтоох хүчин чармайлтын хүрээнд Африкийн улс орнуудын төрийн тэргүүн нараас бүрдсэн төлөөлөгчид ОХУ ирэх зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхээр Орост айлчилна гэж тус айлчлалыг зохион байгуулж буй олон улсын “Brazzaville Foundation” төрийн бус байгууллагыг үндэслэгч Жан-Ив Оливье мэдээлжээ.
Түүний хэлснээр, Африкийн энхийн төлөөлөгчдийн айлчлалыг ОХУ-тай Ерөнхийлөгч Владимир Путинтай зөвшилцөж, дээд хэмжээний уулзалтыг ирэх зургаадугаар сарын 15-аас долоодугаар15-ны хооронд зохион байгуулахаар тохиролцсон байна. Ингэхдээ төлөөлөгчид Орос, Украины алинд нь эхлээд айлчлахыг шийдээгүй байна.
БНХАУ-ын зүгээс тус төрийн байгууллагын санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Египет, Замби, Бүгд Найрамдах Конго Улс, Сенегал, Уганда болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчид багтаж байгаа ба бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийг үгүйсгээгүй байна. Оливьегийн онцолсноор, “Brazzaville Foundation” сан Африкийн улс орнуудад нэгдэж, Украины дайныг энхийн замаар шийдвэрлэх үйлд өөрийн хувь нэмрээ оруулах санал дэвшүүлжээ. Африкийн энхийн төлөөлөгчид энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд туслах боломжтой гэж үзэж байна.
Украины тал Африкийн төлөөлөгчдийн хүлээн авахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Киев Украины “энхийн томьёо”-г хэрэгжүүлэхэд нэгдэхийг санал болгохоор төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
ЯМАР ОЙЛГОМЖГҮЙ , ЯМАР Ч НАЙРУУЛГАГҮЙ ӨГҮҮЛБЭР БАЙНА\nУкраинд энхийг тогтоох хүчин чармайлтын хүрээнд Африкийн улс орнуудын төрийн тэргүүн нараас бүрдсэн төлөөлөгчид ОХУ ирэх зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхээр Орост айлчилна гэж тус айлчлалыг зохион байгуулж буй олон улсын “Brazzaville Foundation” төрийн бус байгууллагыг үндэслэгч Жан-Ив Оливье мэдээлжээ.