ФОТО: Туркийн газар хөдлөлтийн үеийг харуулсан "НУРАНГИ" үзэсгэлэн гарлаа

2023 оны 05 сарын 23

ОБЕГ-аас “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа “Бэлэн бай” аяны хүрээнд Бүгд Найрамдах Турк улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр /2023.05.23/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлээ. Үзэсгэлэн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

Бүгд Найрамдах Турк улсад энэ оны хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн голомтод Монгол Улсаас 35 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж ажилласан юм. Тус үйл явдлыг гэрэл зурагт буулгасан зурагчин Э.Ганзориг энэхүү үзэсгэлэнгээр газар хөдлөлтийн хор хохирлыг бодитоор харуулж, олонд хүргэж байна.

Гэрэл зурагчин Э.Ганзориг “Газар хөдлөлтийн аюул, үүний улмаас учирч болох гамшгийг хүмүүс төдийлэн нухацтай хүлээж авдаггүй, тэр тусмаа сошиал орчинд тоглоом наргиан болгоод өнгөрөх нь бий. Гэтэл бодит нөхцөл байдал өөр. Тэнд хүний амь эрсдэж, эд хөрөнгө сүйрч, их хэмжээний хохирол учирдаг. Үүнийг Туркт тохиолдсон гамшгийн үеэр авсан 66 гэрэл зургаар дамжуулан харуулахыг хүссэн гэлээ.”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top