Турмерик бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 27

Германы Мюнхений их сургуулийн эрдэмтэд турмерик буюу куркумад агуулагддаг бодис бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үр дүнтэй эм бүтээхэд гол суурь нь болох боломжтой гэж үзжээ.

“Cell Death & Differentiation” сэтгүүлд бичсэнээр, бүдүүн гэдэсний хорт хавдар нь дэлхий дээрх хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг нь гэнэ. Энэ хэлбэрийн хорт хавдрын тохиолдлын тал хувьд мутацийн улмаас хорт хавдрын эсийг дарангуйлдаг р53 ген “ажиллахаа” больдог байна. Улмаар miR-34 онцгой молекул ялгарах нь зогсдог аж. Судалгаагаар эрдэмтэд амтлагч куркумад агуулагддаг куркумин гэх бодис miR-34 молекул бий болох явцыг идэвхжүүлдэг болохыг тогтоожээ. Куркумин бодис нь хорт хавдрын эсүүдийг химийн эмчилгээнд мэдрэг болгосон байна. Тиймээс эрдэмтэд бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг куркумин бодис дээр суурилсан эм гарган авснаар нэмэлт эмчилгээ болгох боломжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.139.223) 2023 оны 05 сарын 29

Kurkumaa(curcuma) g nuntagaar ni hoolondoo baga zereg holij heregleh ni mah ih iddeg manaihand mahan hooloo zub shingeehed tustai shuuu.Udur oroigui mah idehee zogsoobol taarna.Yadaj mahnii une hadaad bn\nUgui ene Zarig urug yu yu ch bilee ?! Hyataduud Mongoliin mahnii salbariig ezleed bgaag shuumjilmeer bh um.Ordon dotor tertee tergui shilen boloof il bolrson medeelelin araas huutsdulj bh um yamr heregtwin bolooo

0  |  0
Top