Өнгөрсөн амралтын өдөр байлдааны зориулалттай гар буу болон их хэмжээний сум биедээ авч явсан иргэнийг цагдаагийн алба хаагчид саатуулсан байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын иргэн, 56 настай, эрэгтэй Д гэгч нь олон тооны сум, гар бууг биедээ авч явж байжээ. Сэжигтэй этгээдээс байлдааны зориулалттай “Маузер” загварын гар буу, 50 ширхэг сумыг хураан авч шалгаж байгаа бөгөөд тухайн этгээд нь дээрх зэвсгийг бусдад зарж, борлуулах зорилгоор биедээ авч явсан гэж мэдүүлжээ.
Хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )