Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны (2023.06.20) хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хувийн нэмэлт тэтгэврийн хөрөнгийг шилжүүлэх нөхцөл шаардлагыг журам болон гэрээнд нарийвчлан зааж зохицуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа бөгөөд ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны төлөх шимтгэлийн дээд хэмжээ нь сарын нийт шимтгэлийн хэмжээний 50.0 хувиас, шимтгэлийн сарын нийт дүн нь тухайн ажилтны сарын үндсэн цалингийн 20.0 хувиас тус тус хэтрэхгүй байх хязгаарлалтууд нь ажилтныг хамгаалсан зохицуулалтууд гэж Ажлын хэсгээс танилцууллаа.
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” хөтөлбөрт, 2040 он гэхэд нийгмийн даатгалын бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихээр тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг энэхүү урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлэн хэрэгжүүлж ажиллах юм.
Хуулийн төсөл батлагдан, мөрдөгдөж эхэлсэн цагаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ.
Үүнийг нийгмийн даатгалын шимтгэлийн 2.0 хувийг нэрийн дансанд төвлөрүүлэх замаар эхлүүлэх юм. Багц хууль батлагдан, 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ гэж тооцвол 470.0 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэх юм. Үүний 369.3 тэрбум төгрөгийг хагас хуримтлалын тогтолцоонд шилжих буюу шимтгэлийн 2.0 хувийг мөнгөжүүлэхэд зарцуулагдах юм.
Гэр бүлийн хоёр хүний нэг нь өөд болох юм бол тэтгэврийнх нь 20 хувийг үлдэж байгаа хүнд нэмэгдүүлж олгохоор төсөлд тусгасан байна.
Хэрэв гэр бүлийн хүн тэтгэвэр тогтоолгоогүй байхдаа өөд болвол түүнд тогтоогдох байсан тэтгэврийн 20 хувийг үлдэж байгаа хүнд нэмж олгох боломж нас барснаас нь хойш таван жил хадгалагдахаар заажээ.
Энэхүү хамтын тэтгэврийн зохицуулалтад багадаа 10 жил тогтвортой хамт амьдарсан байх шалгуур тогтоосныг хэт богино хугацаа гэж үзэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг илэрхийлэв.
Түүнчлэн Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, хагас хуримтлалын санд төвлөрөх шимтгэлийн 2.0 хувийн хөрөнгийг зохицуулалттай зах зээлд арилжаалагдаж байгаа Засгийн газрын бонд, үнэт цаас зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү оруулах боломжит хувилбаруудыг Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран судалж байгаа аж.
Хагас хуримтлалын сан жил тутам 370 тэрбум төгрөгөөр нэмэгдээд явах юм.
Үүнийг хэрхэн захиран зарцуулах талаарх Хуримтлалын сангийн тухай хуулийн төслийг Баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ярив.
Харин малчдыг нийгмийн даатгалд хамрагдахыг дэмжих зорилготой тав хүртэл жилийн шимтгэлийг өөрөө хариуцан төлж байгаа малчны төлөх шимтгэлийн 50 хувийг нь төрөөс хариуцах зохицуулалт хуулийн төсөлд туссан байна. Мөн 2025 оноос хөдөлмөрийн хүнд нөхцлийг байхгүй болгохоор зохицуулсан байна. Уурын зуухны галч нар улирлын чанартай ажилладаг тул хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулдаггүй гэсэн тайлбарыг Ажлын хэсгийн гишүүд хийсэн юм.
Харин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд уг үйл ажиллагаа сайн дурын шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын байх үйл ажиллагаа, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлөгддөг байх зарчмыг суулгаад байгаа юм. Хувийн тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой бүхий л харилцааг зохицуулах бөгөөд энэ хууль батлагдсанаар иргэд өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэх юм байна.
Сэтгэгдэл ( 14 )
гэр бүлийн баталгаатай 25 жилээс дээш хугацаатай болгох хэрэгтэй тэгэхгүй бол бас асуудал их гарна шдээ
ГАНЦ БИЕ ТЭТГЭВЭР АВАГЧ НАС БАРВАЛ ҮР ХҮҮХДЭД НЬ ӨВЛҮҮЛЭХ ҮҮ
ger buliin hunee ungursnuus ni hoish 5 jil awaad haagdah yum bna gej oilogloo
Амьд байхад нь л олигтой нэмээд олгочих. Үхсэн хүний тэтгэвэр үргэлжлээд явна гэж юу байхав дээ. Гэр бүлийн хүн нь үхтлээ авах юмуу, тэрийг нь. Хүн үхэхэд бүх юм нь хамт дуусгавар болдог биздээ. Одоогийн төрд бгаа эрх мэдэлтнүүд дандаа ийм хорон зүйл хийж байх юмаа.
Муу хулгайч нар үхсэн хүний мөнгийг хүртэл гэр бүлээс нь хулгайлах юм. Энэ өөрөө хулгайчийг дэмждэг болохоор аргагүй юм бздээ.
20 хувь арай дэндүү бага байна. 40-50 хувийг нь өгдөг болох хэрэгтэй. Энэ бол талийгаач насаараа л өөртөө гэр бүлдээ хураасан мөнгө уул нь 100 хувь өгч бохоор гэвч улс энэ мөнгийг нь үрээд өгөх юмгүй болчихсон одоо төр баригчид толгойгоо гуяа хий л илхээс өөр юу ч хийж чадахгүй тийм болхоор үлдсэн хүнд нь ядаж талийгаачийн авч байсан тэтгэвэрийн 40-50 хувийг нэмж өгөх хэрэгтэй...
нийгмийн даатгалын хэрэг л санаанд орж байна . ундармаагийн учируулсан хохирлыг төлүүл л гэж хэлэе дээ .
Хамтын тэтгэврийн хуулийг батлагдсан байхад нь хүчингүй болгож хаячихаад одоо бас юу хийгээд бна. Эрт бурхан болсон хүний гэр бүл хохь нь гэж байгаа юм биз дээ
Mash olon torliin Tatvar tolij tolichihood (nohorguin tatvar, ehnerguin tatvar,huuuhedguin tatvar, toldog bailaa gerlej baij ene tatvaraas choloologddog bsan. MZNNiin tatvar,Namiin tatvar Uildverchnii Evleliinh geed zondoo doo) tetgevert garch chadaagui 40,50iad nasandaa ongorson humuus ih baidag haramsaltai ur huuhduuded ni nohon olgovor yu ch bdagguishdee. Ajlaas halagdahad 36 sariin tsalingaa hurtel avch chadaagui halagdsan ahmaduud zondooshdee...
Demii asuudal, ingesnees tergeverii n jil bilgon nemj yavi!!
20жил хамт баталгаатай амьдарсан гэр бүлд л тэтэгэвэр өмчлөгдөхгүй бол одоогийн энэ эр хүнээс хүүхэд гаргаж байр тэтгэмж салналаг шуналтай хүүхнүүд нөхрүүдээ хорлоод дуусна шүү
Ger buliin ali neg gishuun ni ongorchihson gantsaaraa baigaa hogshin bolon ger buliin hoyr hoyulaa ongorson nohtsold naad tegeveriin 20%ia ur huuhduuded ni oguuleheer tusgaachee. Uldsen ur huuhed ach guchid ni ochih yostoi bizdee.
Яасан их мөнгөтэй физдаагууд вэ ! Бүр зэвүү хүргэчих лээ !
ХАМТРАН АМЬДАРСАН БУС ГЭР БҮЛИЙН БАТАЛГАА ГЭРЧИЛГЭЭТЭЙ БОЛ ГЭЭЧ